
С.Гантуяа “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан билээ.
Гэхдээ гурван шатны шүүхээс С.Гантуяг хууль бусаар ажлаас халагдан гэдгийг нотолсон учраас тэрбээр эргэж ажилдаа орно гэдгээ мэдэгдээд байгаа. Тэрээр энэ талаар ярихдаа "Ажилдаа буцаж орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэж байна.
Гэтэл “Оюутолгой” компани дээд шүүхийн шаардлагыг хүлээж авалгүйгээр ерөнхий шүүгчид ханджээ. Хуулийн дагуу ерөнхий шүүгч уг асуудлыг шийдвэрлэх ёсгүй юм байна. С.Гантуяагийн нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, янз бүрийн арга хэрэглэж байгаа нь цаг хожих гэсэн арга эсвэл Монголын хууль шүүх байгууллагыг үл тоодогоо харуулж байна гэж С.Гантуяа хэллээ. Ямартай ч “Оюутолгой” компани шүүхээс зөрж С.Гантуяаг эргүүлэн ажилд нь авахаас зайлсхийж байгаа юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)