зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Техник технологийг нөхөөс байдлаар бус иж бүрнээр нь шинэчилж байна

2013-12-12
0
ЖИРГЭХ

Гуравдугаар эмнэлэгт цогц шинэчлэл хийгджээ

Иргэн Н.Аюурзана нийслэлд амьдардаг үр хүүхдүүдтэйгээ уулзахаар Хөвсгөлөөс зорин иржээ. Хэдий нас 70 хол гарсан ч ануухан, хөнгөн шингэн түүнд өвчин зовиур харьцангуй бага. Хааяа нэг зүрх орчмоор хүчтэй хатгуулахаас өөр илт мэдрэгдэх өвчингүй аж. Гэтэл хотод ирээд хэд хонов уу үгүй юу гэнэт зүрхээр нь маш хүчтэй хатгуулж өвдсөн тул яаралтай түргэн дуудаж гуравдугаар эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг зүрхний шигдээс гэсэн оноштойгоор эмчлүүлж байхтай нь саяхан таарахад "За хүү минь, сайн эмч нарын буянаар хөл дээрээ бослоо доо.

Над шиг оноштой хүмүүсийг эмчилдэг шинэ тасагт хэвтэн эмчлүүлж байна. Би ч азтай хүн юм" гээд эмч нар, эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Иргэн н.Болдбаатар мөн л тархины цус харвалтын улмаас тус эмнэлэгт эмчлүүлж байна. Тэд саяхан шинэ тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийсэн Зүрхний шигдээсийн болон Харвалтын тасгийн өвчтөнүүдийн түрүүч юм. Шинэ тасгийн эхний өвчтөнүүд гэж тодотгосны учир гэвэл Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төсөл, ДЭМБ-ын 14 тэрбум төгрөгийн өртөгтэй “Харвалт ба зүрхний шигдээс” төслийн хүрээнд энэ эмнэлэгт харвалтын болон шигдээсийн үеийн тусламж үйлчилгээний лавлагаа тасгууд шинээр байгуулагдаад сар гаруй болж байна. Олон улсын стандартад нийцсэн оношилгоо, эмчилгээний тасаг тус бүр 20 ортой бөгөөд 24 цагийн турш эмчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Эдгээр тасгийг байгуулахдаа өрөөний өмнөх зохион байгуулалтыг өөрчилж, өвчтөнүүдийг нэг дор байрлуулснаар эмчилгээний явцыг бүрэн хянадаг болсон байна. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн их эмч Н.Лхамцоогийн хэлснээр тус тасагт суурилуулсан тоног төхөөрөмж тухайн өвчтөний амин чухал үзүүлэлтүүдийг 24 цагийн турш хэмжиж, зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хангамж, даралт, амьсгалын тоог заадаг аж. Өвчтөн тус бүрийн эрүүл мэндийн байдлын мэдээлэл тухай бүр төв компьютерт ирдэг учраас эмч шууд хянаж, дараагийн шатны эмчилгээг төлөвлөдөг юм байна. Тэрээр “Улсын хэмжээнд анх удаа өвчтөнийг тээвэрлэхгүйгээр зөөврийн рентген аппаратад харах боломж бүрдсэн. Түүнчлэн тархины судасны бүх шинжилгээг хийдэг зөөврийн аппаратуудтай. Шинэ тасаг нээгдээд сар орчим болж байгаа ч эмчилгээ, үйлчилгээний чанарт ахиц дэвшил гарч байна” гэж хэлж байлаа. Өвчтөн иж бүрэн тоноглогдсон орон дээрээсээ удирдлагын тусламжтайгаар өндөр намаа тохируулж, өөрт таалагдсан тав тухыг бүрдүүлэх боломжтой.

Цус харвалттай өвчтөнд сэргээн засах эмчилгээ буюу бидний хэлж заншсанаар физик эмчилгээ зайлшгүй чухал. Харин шинэ технологи нэвтэрснээр физик эмчилгээг өвчтөний тав тухыг алдагдуулахгүйгээр орон дээр нь шууд хийдгээрээ давуу талтай юм. Тухайлбал, сэргээн засах эмчилгээний баг өдөрт 3-4 удаа ирж эмчилгээ хийх боломжтой гэнэ.

Манай улсын хэмжээнд гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс болж нас барж байна гэсэн судалгаа бий. Энэ төрлийн өвчлөлийг бууруулах, эрчимт эмчилгээ хийх техник технологи эрүүл мэндийн салбарт төдийлөн хангалтгүй байсан юм. Харин олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэнээр иргэн Болдбаатар, Аюурзанатай адил оноштой олон өвчтөнийг богино хугацаанд үр дүнтэй эмчлэх боломж бүрдэж байна. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны доктор С.Наранцэцэг шинэ тасгуудад ажиллаж байгаа бүх эмч, сувилагч БНСУ болон барууны орнуудад зургаагаас дээш сар мэргэжил дээшлүүлээд ирсэн бөгөөд шинэ аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллах бүрэн чадвартай болсныг онцолж байв.

Зүрх, мэдрэлийн тусламж үйлчилгээг улсын хэмжээнд дагнан үзүүлдэг гуравдугаар эмнэлэгт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт “даллага” авсан мэт арвижжээ. Энэ талаар эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир дүгнэж хэлэхдээ, “Ер нь эрүүл мэндийн салбарын технологийн шинэчлэл өмнө нь иж бүрэн байдлаар хийгддэггүй байсан гэж мэргэжилтний хувьд үздэг. Зөвхөн нөхөөс байдлаар гал унтраах зорилготой явж ирсэн. Энэ салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд сүүлийн үед тухайн чиглэлдээ техник технологийн иж бүрэн цогц шинэчлэл хийгдэж байгаагаараа онцлог. Тухайлбал, “Зүрхний шигдээс ба харвалт” төслийн үр дүнд бүхэл бүтэн оношилгоо, эмчилгээ явуулах байр, орчин нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэн засч тохижуулсан. Нэг өвчтөн дээр зайлшгүй байх ёстой дэлхийн стандартад нийцсэн хяналтын оношилгоо, эмчилгээний багаж төхөөрөмжийг орчинд нь бий болгосноороо цогц, иж бүрэн хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Техник технологийн шинэчлэл иж бүрэн хийгдвэл эмчилгээ, үйлчилгээний чанар, үр дүн нь илүү” гэв.

Мөн тус эмнэлэгт Шинжлэх ухаан технологийн сангийн шугамаар нуруу нугасны мэс заслын эмчилгээг боловсронгуй болгох, энэ чиглэлээр гадаадад эмчлүүлж байгаа иргэдийн тоог багасгах зорилго бүхий 330 сая төгрөгийн өртөгтэй төсөл

амжилттай хэрэгжиж байна. ЭМЯ-ны 2013 оны тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаар эрчимт эмчилгээ, мэс заслын чиглэлийн тусламжийг сайжруулах 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, эхнээсээ тоног төхөөрөмж орж ирээд байна. Люксембургийн вант улсын тусламжаар зүрхний мэс засал, зүрх судасны тусламж үйлчилгээний төвшинг сайжруулахад чиглэсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд эхний ээлжийн зүрхний оношлогооны багаж иржээ. Он гарангуут тэрбум орчим төгрөгийн үнэтэй зүрхний мэс заслыг сайжруулах тоног төхөөрөмжүүд ирэхэд бэлэн болоод байна.

Гурав дахь шатлалын эмнэлгийн стандартыг олон улсын төвшинд ойртуулна

Иргэн Т Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвөөр тогтмол үйлчлүүлэгчдийн нэг. Бөөрний эмгэгийн эцсийн шатанд орсон түүний амь насыг аврах эмчилгээ бол бөөр орлуулах буюу гемодиализ юм. Гемодиализийн төв байнгын 170 орчим үйлчлүүлэгчтэй. Өдөрт тус төвөөр 70 орчим хүн үйлчлүүлдэг. Бөөрний архаг дутагдалтай өвчтөн насан туршдаа энэ аппаратад орох ёстой. Үүний тулд долоо хоногт гурван удаа үйлчлүүлэх дэгтэй. Хэрвээ тогтсон хугацаанд эмчилгээнд хамрагдахгүй бол амь насаа алдаж ч мэдэх эрсдэлтэй нөхцөлд эдгээр өвчтөн амьдарч буй. Судалгаанаас харахад 30-40 буюу ид хөдөлмөрийн насныхан энэ өвчинд өртөмхий байна.

Уг эмнэлгээр үйлчлүүлсэн бөөрний цочмог болон архаг дутагдалтай өвчтөний тоо сүүлийн дөрвөн жилд өсөх хандлагатай байгааг Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн эмч Д.Хурцбаяр өгүүлсэн. 1974 онд байгуулагдсан эл төв 2006 он хүртэл гарын арван хуруунд хүрэхгүй тооны аппараттай байсан ч сүүлийн жилүүдэд энэ тоо харьцангуй нэмэгдсээр өнөөдөр улсын хэмжээнд нийт 59 гемодиализын аппарат ажиллаж байна. Гемодиализын төвд 30, УХТЭ-д 4, УГТЭ-д 10, Орхон, Дорнод, Ховд, Өмнөговь аймагт тус тус хоёр аппарат бий. Нэгдүгээр эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөнүүдийн 49 хувь нь орон нутаг, 51 хувь нь Улаанбаатар хотынх. Хэрвээ орон нутагт хангалттай тооны аппарат байвал өвчтөн зардал чирэгдэл болж заавал нийслэл бараадах шаардлагагүй юм.

Ер нь 3 сая хүнд 108 гемодиализийн аппарат шаардлагатай аж. Харин өнөөдөр үүний тал хувь нь “сул зогсолт” хийх эрхгүй цаг тутамд өвчтөнд үйлчилж байна. Тиймээс энэ жил улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 20 ширхэг диализ, дөрвөн ширхэг ус цэвэршүүлэгч аппаратыг нийлүүлэх үйл ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Хэрвээ 108 гемодиализийн аппараттай болбол жилдээ ашиглалтын зардалд 12 тэрбум 688 сая төгрөг шаардлагатай юм байна. Хэдий тоо нь их сонсогдож байвч улстөрчдийн талаар нэг тарааж цацдаг ямар ч төлөвлөлтгүй их мөнгөний дэргэд энэ бол хавьгүй бага зардал юм. Удахгүй нийлүүлэгдэх аппаратууд ашиглалтад орж эхэлбэл иргэн Т шиг олон иргэн очер дугаар хүлээн цаг алдахгүй эмчилгээ авах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулсан 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий цогц шинэчлэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдээд байна. Ялангуяа УНТЭ-ийн Клиник лаборатори нь 24 цагийн турш өвөрмөц нарийн шинжилгээнүүдээр хүн амд хүртээмжтэй үйлчлэх зорилго тавин жилд ойролцоогоор 145,000 хүнд 1,320,000 орчим шинжилгээ хийж байна. Тус эмнэлэг дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмнэлэгтээ нэвтрүүлсний үр дүнд элэг, бөөр болон ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж байна. Эмнэлгийн салбаруудад тулгамдаад буй ходоод гэдэсний дуран, эхо, бөөрний дуран, MRI оношилгоо зэрэг технологи нэвтэрснээр дэлхийн шилдэг эмнэлгүүдэд үзүүлдэг эмчилгээ үйлчилгээг Монголдоо авах боломж бүрэн нээгджээ. Энэ техник технологийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор УНТЭ-т эмч, сувилагч, лаборант зэрэг 100 гаруй ажилтан БНСУ-д сургалтад хамрагдан бэлтгэгджээ.

Арваннэгдүгээр сарын эхээр л гэхэд Ариутгал халдваргүйжүүлэх тасагт Германы ЭССЭН эмнэлгийн загвараар Монголд анх удаа евро стандартыг нэвтрүүллээ. Эмнэлгийн бүхий л багаж, материалыг ариутгаж халдваргүйжүүлэх зорилготой энэхүү шинэ үйлчилгээ нэвтэрснээр ачаалал маш их хөнгөрчээ. Ариутгасан багажийг зөөвөрлөх тусгай лифтийг ч энд суурилуулж өгсөн байна. Өмнө нь 5-6 цаг хийдэг байсан ариутгал шинээр нээгдсэн Ариутгал, халдваргүйжүүлэх тасагт ердөө 15-30 минутад багтдаг болсныг тасгийн менежер Д.Маамуу онцлов.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдсэн удаах шинэчлэл нь Яаралтай тусламжийн төвийг олон улсын жишигт нийцүүлсэн явдал юм. Төрөөс иргэдэд үйлчилдэг байгууллагуудын хамгийн ойр нь Яаралтай тусламжийн төв гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх биз ээ. Яаралтай тусламжийн цогц үйлчилгээг нэвтрүүлснээс хойш өдөрт ойролцоогоор 30 хүн үйлчлүүлдэг байсан бол 50-60 болж нэмэгджээ. Анхан шатны яаралтай тусламж хүссэн, сандарч мэгдсэн хэнбугай ч энэ төвд хандах боломжтой бөгөөд иргэн таныг хүлээж аваад онош тодорсны дараа тасаг руу шилжүүлдэг байна. Онош тодортол иргэдийг ажиглалтын хэсэгт байлгана. Эмч таныг үзээд юуны өмнө биеийн байдлаар чинь эрэмбэлнэ. Хэрвээ таныг улаанаар эрэмбэлэх юм бол яаралтай эмчилгээнд хамруулна. Харин шар өнгөтэй таних тэмдэг өгвөл 5-10 минутад, ногооноор эрэмбэлбэл 20-30 минутын дотор үзнэ.

Харин цагаанаар эрэмбэлбэл таны бие харьцангуй гайгүй бөгөөд нэг цагийн дараа үзэж оношилно гэж УНТЭ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч С.Алтансүх хэлж байна.

Удамзүйн лаборатори, судас залгах микроскоп

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд анагаах ухааны удамзүйн лаборатори байгуулагдаад байна. Энэхүү лаборатори удамзүйн тусламж үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргаж, удамшлын шалтгаантай эмгэгийн оношилгоог олон улсын төвшинд хүргэх зорилго тавьж байгаа юм. Уг лабораторид жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох шинжилгээ хийнэ. Лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ө.Оюунчимэг “Бидний эхний зорилго бол эрсдэлтэй буюу 35-аас дээш насны жирэмсэн эмэгтэйчүүд, өмнө нь гажигтай хүүхэд төрүүлж байсан, өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, хамаатан саданд удмын өгүүлэмжтэй буюу тухайн гэр бүлд тодорхой удамшлын шалтгаантай эмгэгтэй байх тохиолдолд тухайн ээжийг заавал нарийн шинжилгээнд хамруулахыг хичээж байгаа” гэв. Түүний хэлснээр хүчин чадлаа бүрэн дайчилж ажиллавал өдөрт 180 хүнд шинжилгээ хийх боломжтой аж.

Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн өвчнийг эмчлэх тоног төхөөрөмж ч шинэчлэгдэж байна. Хавдар судлалын үндэсний төвд дурангийн хагалгаа хийх аппарат, судас залгах микроскоп ашиглалтад ороод жил гаруй болж байна. ХСҮТ-ийн Толгой, хүзүүний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж “Оношилгоо эмчилгээнд харьцангуй дэвшил гарч байна. Түүнтэй зэрэгцээд мэс заслын аргаар ямар нэг хавдар, эрхтэнг тайрч байгаа. Хүнд илүүдсэн эрхтэн гэж үгүй. Наанадаж согогийг засах, цаанадаж үйл ажиллагааг нь сэргээх ёстой. Тэгэхийн тулд нөхөн сэргээх мэс засал шаардлагатай. Элэг, бөөр шилжүүлэн суулгахад судас залгадаг. Ийм микроскопгүйгээр судас залгаж чадахгүй. Хамгийн сүүлийн үеийн энэхүү дэвшилтэт технологийн ачаар нэг мм судсыг 16 дахин томсгож харуулдаг. Хүний нүдэнд өртөхгүй шахуу нэг мм судсыг үүний тусламжтайгаар харж залгадаг. Жил гаруйн хугацаанд нөхөн сэргээх 20 гаруй хагалгаа хийгдлээ. Үүний нэлээд нь зөөлөн эдийн согогуудыг нөхөх хагалгаа байлаа. Эмнэлгүүдийн хүчин чадлыг үнэлдэг олон улсын жишиг бий. Жишээлбэл, нөхөн сэргээх хагалгааг уг микроскопын тусламжтайгаар хийгээд согогийг засч байгаа бол тухайн эмнэлэг бусад эмнэлгээс нэг шат дээгүүр явж байна гэсэн үг. Энэ аппаратыг ашигласнаар өвчтөнд хагалгааны дараах сэтгэл зүйн байдал сайжирч, эрхтэний дутагдал алдагдал маш их багасч байгаа” гэж ярилаа.

ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, анагаах ухааны доктор А.Болд “Өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлага бол аль болохоор өвчтөндөө жижиг зүслэгээр үр дүнтэй хагалга хийх. Бид тэр чиглэл рүү алхаж байгаа. Уушигны хэсэгчилсэн тайралт хийх дурангийн хагалгааны үед зөвхөн нэг удаагийн багажуудыг хэрэглэхэд 2.5-6 сая төгрөгийн зардал гардаг. Үр дүн нь шарх нь хурдан эдгэнэ. Эмнэлэгт хэвтэх ор хоног багасна. Өвчтөнд зовиур бага болно” гэв. Үнэхээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад хамгийн чухал зүйл бол техник технологи байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрч буй техник технологийн дэвшилтэй хэдийчинээ хөл нийлүүлж чадна, төдийчинээ өвчнийг эрт илрүүлэх, зөв оношлох боломжтой болно. Өрхийн эмнэлгээс эхлээд хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд техник технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэл ийнхүү үе шаттай, тодорхой бодлоготой хийгдэж байна. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны өрхийн эмнэлэгт “Загвар өрхийн эмнэлэг” төсөл хэрэгжсэнээс хойш үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн тохилог орчныг бүрдүүлсэн байранд тухалж, хүүхдэдээ вакцин тариулахын тулд хэдэн автобус дамжиж хотын төв рүү орох шаардлагагүй болж, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх кабинетэд тогтмол хичээллэх боломж бүрдэж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг сургалтыг тогтмол явуулж хэвшчээ.

Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хэмжээг тав дахин нэмэгдүүлнэ

Рентген аппарат, эхо, дурангаас өөр оношилгооны тоног төхөөрөмжөөр дулимаг байсан цаг үе ард хоцорч эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэл үе шаттай хийгдэж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд харьцангуй нэмэгджээ. Гэсэн хэдий ч цаашид тогтвортой хангамж шаардлагатай байгаа нь судалгаагаар батлагдаад байна. Тухайлбал, 2009 оны улсын хэмжээний судалгаагаар нийт ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжтүүдийн 32 хувь нь 15 жилээс дээш ашиглагдаж байна. Хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтын хувь 2005 онд дунджаар 37 байсан бол сүүлийн жилүүдэд 56 хувь болж нэмэгджээ. Харин эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины хөрөнгө оруулалтын хэмжээ урьд жилүүдээс үлэмж хэмжээгээр нэмэгдэж, 2008 онд 8,128, 2009 онд 3,000, 2010 онд 9,261, 2011 онд 14,963, 2012 онд 25,993 сая төгрөгт хүрчээ.

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд тав дахин нэмэгдүүлж, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана” гэж тусгасан аж. Энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч эхлээд байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 176 тоот тушаалаар эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлогыг баталжээ. Энэхүү бодлого нь 2013-2023 он буюу ойрын 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн технологийн хөгжлийн чиглэл болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн төвшинг тодорхойлох үндсэн баримт бичиг юм. Эрүүл мэндийн технологийн бодлого нь эмнэлгийн шатлал ба тусламж үйлчилгээний онцлогт тохирсон эрүүл мэндийн болон эдийн засгийн үр ашигтай, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн цогц технологийг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байна.

Технологи бүрт тохирсон өртөг зардал, хүний нөөц, дэд бүтэц, зохион байгуулалтын чадавхи зэргийг тооцоолж, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад эрүүл мэндийн нийт ажилтны оролцоог хангана хэмээн уг бодлогод тусгажээ. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбар дахь техник технологийн шинэчлэлийг амь аргацаасан гал унтраах байдлаар бус иж бүрнээр нь шийдэхэд салбарын яам онцгойлон анхаарч байна.

Энэ талаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал “2014 он гэхэд эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжийн нэгдсэн сантай болох, засвар үйлчилгээ, хэмжил зүй, баталгааны асуудлаар стратеги боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Мөн гадагшаа эмчилгээнд явж байгаа урсгалыг бууруулахын тулд лавлагаа төвүүдийг чадавхижуулах ажлыг хийж байна” хэмээн өгүүлж байна.

 Эрүүл мэндийн салбарт техник технологийн иж бүрэн шинэчлэл хийгдсэний эцсийн үр дүн юу вэ? Мэдээж өвчний эрт илрүүлэлт, өвчтөний сэтгэл ханамж сайжирна. Гадагшаа чиглэсэн их хэмжээний мөнгө урсгал багасна. Манайхан гадны эмч нарыг бурханчлан шүтэх нь түгээмэл. Зарим хүн хилийн чанадад эмчлүүлж эх орондоо ирснийхээ дараа мөн түүнтэй нэгэн ижил хагалгаа, эмчилгээг Монголд хийдгийг мэдээд гайхах тохиолдол олонтаа. Тэгвэл монгол эмч нар ур чадвар, мэдлэгийн хувьд гадныхнаас дутахгүйг батлах олон баримт нотолгоо бий. Эрүүл мэндийн сайдын тушаалд “Улсын хэмжээнд 24 нэр төрлийн өвчнийг эмчилж, оношилж чадахгүй, гадагшаа эмчилгээнд явах шаардлагатай” хэмээн заасан байдаг. ЭМЯ-нд жилд 250-300 иргэн гадаадад эмчлүүлэх зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл ирүүлдэг гэнэ. Тэдний ихэнх нь Монголдоо эмчлэх боломжгүй мэдрэлийн эмгэг, хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай хүн байдаг аж. Манай улсын иргэд жилд 60 сая ам.долларыг зөвхөн гадаадад эмчилгээ хийлгэхэд зарцуулдаг гэсэн албан бус судалгаа бий. Гадагшаа урсах их мөнгөний урсгалыг бага ч болов хаавал наад зах нь хувь хүний зардлыг хэмнэхээс гадна манай улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт ч эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.26.194.113)
    Мөнгө идэхэд амраар нь тоног төхөөрөмж л өндөр үнээр худалдаж авцгаах юм даа хөөрхий, наад мөнгөөрөө солонгос япон мэргэжилтнүүд уриад ЭМ салбарт реформ хийх мастер төлөвлөгөө гаргуул
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Irgen (103.26.194.11)
    Emnelgiin uilchilgee bahi baidgaarai l baina. Hudlaa buun reklam.hund surtal ihenh ni hotsrogdson medleg muu deerees hund surtal gar harna hetsuu hetsuu
    2013 оны 12 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулна
    8 цаг 45 мин
  • Ихэнх нутгаар сэрүүсэж, зарим нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна
    8 цаг 52 мин
  • СУРВАЛЖИЛГА: Түүхий нүүрсийг хагас коксжуулснаар утааг 45-50 хувиар бууруулах шинж чанартай болдог
    9 цаг 48 мин
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
    10 цаг 32 мин
  • Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг бямба гарагийн 23:00 цаг хүртэл сунгажээ
    10 цаг 42 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын тендерийг зарлалаа
    12 цаг 16 мин
  • Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар хөдөлжээ
    12 цаг 17 мин
  • Сүхбаатар дүүрэгт орон сууцны барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    13 цаг 12 мин
  • Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    13 цаг 12 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    13 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай: Монгол Улс бол дарангуйллын улс биш
    14 цаг 19 мин
  • Иргэд засаглах индэр D-GOV.MN цахим систем ажиллаж эхэлээ
    14 цаг 35 мин
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
    14 цаг 45 мин
  • Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 43 чиглэлд өөрчлөлт орно
    15 цаг 57 мин
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
    16 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    16 цаг 10 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    16 цаг 32 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    16 цаг 46 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    17 цаг 8 мин
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК