Бээжинд яваа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр Хятадын төрийн зөвлөлийн
гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Мэн Жяньжүтэй уулзжээ.

Бээжинд яваа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр Хятадын төрийн зөвлөлийн гишүүн, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Мэн Жяньжүтэй уулзжээ. Мэн Жяньжү хэлэхдээ “Хуулийн хэрэгжилт, аюулгүй байдлын хамтын ажиллагаа бол Хятад Монгол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хилийн районы аюулгүй тогтвортой байдлыг хамтаар хамгаалан, хоёр орны ард түмний найрсаг харилцааг нэмэгдүүлэхийг хүсч байна” гэсэн бол Ц.Нямдорж “Хятадтай хамтын ажиллагааны найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Монгол улсын Засгийн газар маш чухалчлан үзэж, Хятадын талтай хууль хэрэгжилт, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд нэн чухал хувь нэмэр оруулахад бэлэн байна” гэжээ. Уулзалтын дараа хоёр сайд "БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Монгол улсын Хууль зүй, Дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны ойлголцлын меморандум"-д гарын үсэг зуржээ.