ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 2012 оны нэгдүгээр сараас
цагдаагийн тусгай бүлгийн албан хаагчдын одоогийн цалинг хоёр дахин
нэмэгдүүлэх тушаалд гарын үсэг зурав. Мөн Байконурын сансарын буудалд
ажиллагсад, химийн зэвсэг хадгалах обьект, нисэхийн анги нэгтгэлийн
албан хаагчид мөн энэ журамд хамрагдах бол

ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин 2012 оны нэгдүгээр сараас цагдаагийн тусгай бүлгийн албан хаагчдын одоогийн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх тушаалд гарын үсэг зурав. Мөн Байконурын сансарын буудалд ажиллагсад, химийн зэвсэг хадгалах обьект, нисэхийн анги нэгтгэлийн албан хаагчид мөн энэ журамд хамрагдах бол Дотоод хэргийн яамны төв аппаратад ажиллагсадын цалинг 80 хувиар нэмэхээр болжээ. Москва, Москва орчимд алба хаагчид, морь, нохойтой ажилладаг хүмүүс, гадаад хэлний чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын албан хаагчдын цалинг тус бүр 20-65 хувиар нэмэх болсон байна. Тусгайгийнхны цалинг ийнхүү нэмсэн шалтгаан нь улс орны нийгэм улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, үймээн самуун гарах магадлал өндөрсөж байгаатай холбоотой гэж шинжээчид үзжээ.