Өчигдөр Бельгийн Льеж хотод аймшигт аллага үйлдсэн Нордин Амранийн гэрт өнөөдөр цагдаагийнхан нэгжлэг хийхэд эмэгтэй хүний цогцос олджээ. Цогцос алуурчны хөрш айлын гэрийн үйлчлэгч болохыг цагдаагийнхан тогтоогоод байна.
Өчигдөр Бельгийн Льеж хотод аймшигт аллага үйлдсэн Нордин Амранийн гэрт өнөөдөр цагдаагийнхан нэгжлэг хийхэд эмэгтэй хүний цогцос олджээ. Цогцос алуурчны хөрш айлын гэрийн үйлчлэгч болохыг цагдаагийнхан тогтоогоод байна. 45 настай тэрхүү эмэгтэйг Н.Амрани гэрийнхээ гадаа явж байхад дуудаж оруулаад амийг нь хөнөөсөн байна. Одоо шинжээчид уг эмэгтэйг хүчиндсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Мөн Н.Амрани Льеж хотод аллага үйлдэхийнхээ өмнө эхнэрийнхээ нэр дээр мөнгө шилжүүлсэн баримт цагдаагийнханд олдоод байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр Льеж хотын төвд болсон аллагад өртсөн таван хүн амь үрэгдэж, 123 хүн шархаджээ. Алуурчин автобусны буудал дээр байсан хүмүүс рүү бөмбөг шидэж дараа нь гал нээсэн бөгөөд ийм хэрэг үйлдэх болсон шалтгааныг нь одоогоор тогтоогоогүй байна.
Н.Амраниг марихуан тариалсан, зэвсэг хадгалсан хэргээр 2008 онд таван жил хорих ялаар шийтгэсэн боловч 2010 оны аравдугаар сард хугацаанаас нь өмнө суллаж, үлдэх ялыг нь тэнсэн харгалзсан байжээ.