Оюутолгойн бүс буюу тус ордоос зүүн хойд зүгт 140 км зайд зэсийн
хүдрийн томоохон орд илрүүлээд байна. Канадын “Кинкора Коппер” компани
тухайн газар нутагт таван удаагийн өрөмдлөг хийснээр үр дүнд хүрчээ.
Эхний дээжийг лабораторийн шинжилгээнд оруулахад агууламж сайтай зэсийн
хүдэр

Оюутолгойн бүс буюу тус ордоос зүүн хойд зүгт 140 км зайд зэсийн хүдрийн томоохон орд илрүүлээд байна. Канадын “Кинкора Коппер” компани тухайн газар нутагт таван удаагийн өрөмдлөг хийснээр үр дүнд хүрчээ. Эхний дээжийг лабораторийн шинжилгээнд оруулахад агууламж сайтай зэсийн хүдэр байгаа нь нотлогдсон бөгөөд нийт нөөцийн хэмжээг одоогоор тодорхой болгоогүй байна. Алт болон зэсийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг компани манай улсын “Надмин” компанитай хамтран ажиллажээ. 11 дүгээр сарын тавны өдрөөс эхлэн 200 метр талбайд ойр ойрхон өрөмдлөг судалгаа хийж эхэлсэн гэнэ.
Ирэх жилээс ажлаа жигдрүүлж, үйл ажиллагааны урьдчилгаа тайлангаа Ашигт малтмалын газарт өгөхөөр ажиллаж байгаа аж.
Б.Болдсүх