Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Оюунболд: Тахарын алба нь шүүхийн өмнө хэнийг ч авчирч чадна

2014-1-08
0
ЖИРГЭХ
    ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдоос Тахарын Ерөнхий газрын талаар зарим зүйлийг тодрууллаа.
762041952cc84751b16d61   ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хууль сахиулах бодлогын хэлтсийн дарга Г.Оюунболдоос Тахарын Ерөнхий газрын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Тахарын алба гэдгийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Тахарын алба гэдгийг Шүүхийн цагдаа гэж ойлгож болно.  Цагдааг бусад оронд хууль сахиулагч гэж үздэг. Мөн дотроо татварын, гаалийн, хилийн цагдаа гэх мэтээр явдаг. Харин бид цагдаа гэдгийг гэмт хэрэгтэй тэмцдэг хүмүүс л гэж ойлгодог.

Цагдаагийн үндсэн чиг үүрэг нь гэмт хэрэгтэй тэмцэж, нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэр гарсаны дараа тухайн хүнд ялыг нь гүйцэтгүүлж, эсвэл захиргааны арга хэмжээг  албадаж авахуулдаг. Тэгвэл Тахарын алба бол эдгээрийн үйл ажиллагаанд оролцож, хянаж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Тухайлбал, яллагдагч иргэнийг цагдаа хуяглаж шүүхийн өмнө хүргэж, цаашлаад цагдаа шүүхийг хамгаалж байдаг бол одоо Тахарын албаныхан энэ бүхнийг хийнэ. Тахарын алба бол хараат бус хууль сахиулах байгууллага юм.

-Тэгэхээр цагдаа, шүүхийн шийдвэр хоёрыг Тахарын алба хянана гэсэн үг үү?

-Тийм. Өөрөөр хэлбэл, шүүгч болоод мөрдөн байцаах шатанд гэрч, хохирогчид нөлөөлөх, нотлох баримт хуурамчаар хийх зэргийг Тахарын алба мөрдөнө гэсэн үг.  Тодруулж хэлбэл, нөгөө хоёр системээ хянана.  Мөн шүүхийн өмнө хэнийг ч авчирч чаддаг хүчирхэг алба байх болно. Энэ нь Тахарын алба ямар өндөр албан тушаалтай, хаана байгаа хэнийг ч байсан шүүхийн өмнө авчирж чаддаг байна гэсэн үг.
Тахар хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарвал түүнийг шалгаад Прокурорт өгнө. Ингэснээр шүүгч  хэний ч нөлөөнд автаж чадахгүй.


-Шүүгчид нөлөөлвөл тогтоол бичнэ гэлээ. Үүнийгээ тодруулж болох уу?

-Шүүгчид нөлөөлөхийг хориглосон. Шүүгчид нөлөөлсөн тохиолдолд шүүгч өөрөө нөлөөллийн тогтоол бичдэг болж байгаа. Тухайлбал, ямар нэг УИХ-ын гишүүн, төрийн  албан хаагч албан тушаалаараа далайлгаж шүүгчид нөлөөлөхийг оролдвол тэрбээр мэдэгдэл бичнэ. Магадгүй хэвлэл мэдээллийнхэн шүүгчид, тухайн хэрэгт нөлөөлөх зүйл бичвэл шүүгч түүний талаар ч гомдол мэдүүлж болно. Шүүгчийн бичсэн гомдлоор тухайн иргэнийг шалгаад захиргааны хэрэг үүсгэвэл торгоод, илүү ноцтой бол эрүүгийн хэрэг ч үүсгэж болох юм.

-Тэгэхээр Тахарын алба хэнээс ч хараат бус байна гэсэн атлаа Хууль зүйн яамны харьяалалтай байгаа нь ямар учиртай юм бэ?

-Учир нь шүүхэд хууль сахиулдаг хүчний байгууллагыг өгөх боломжгүй. Шүүх өөрөө хараат бус шийдвэрээ гаргах ёстой. Харин шүүхийн аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх нь Хууль зүйн яамны үүрэг. Тэгэхээр Тахарын алба яахын аргагүй Хууль зүйн яамны харьяанд байх ёстой. Гэхдээ Тахарын алба ХЗЯ-нд үйлчлэхгүй. Шүүхийн аюулгүй байдал, шүүхийн орчинд байгаа хүмүүсийг хамгаалж, хяналтаа тавих үүрэгтэй. Тахарын алба ХЗЯ-ны бодлого чиглэлийг барьж ажиллахаасаа гадна шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож, шүүхийн захиргаатай хамтарч ажиллана.

-Тахарын албыг яг хэзээ, хаана байгуулах вэ?

-Одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын байранд түр хугацаанд эмхлэн байгуулна. Улмаар хууль зүйн салбарын дэд бүтцийг хөгжүүлж, зарим байшингаа нурааж, шинэчилнэ.  Юутай ч энэ оны сүүлээр Тахарын ерөнхий албаны байшин баригдаж эхлэх байх.  Тахарын албыг байгуулах хууль, төсвийг  УИХ баталчихсан.  Одоо Засгийн газрын тогтоолоор Тахарын Ерөнхий газрыг байгуулаад улмаар Засгийн газрын тогтоолоор орон тооны дээд хязгаарыг нь тогтоож даргыг нь томилно. Үүний дараа ажилчдаа сонгон шалгаруулах  ажил эхэлнэ.

-Дарга нарыг ямар сонгон шалгаруулалтаар сонгох вэ?

-Ерөнхий Тахарыг Хууль зүйн сайдын санал болгосноор Ерөнхий сайд томилно. Бусад гурван дэд даргыг Хууль зүйн сайд өөрөө мэдэж томилно.  Мэдээж хууль, хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан зэрэг зарим нэг шаардлага тавигдсан.

-Ер нь дарга нарын нэр эхнээсээ тодроод эхэллээ.  Нэр дэвшсэн гэх хүмүүст залуухан хуульчид ч явж байна лээ. Тэгэхээр нас заасан зүйл байгаа юу?


-Ер нь 35 нас хүрсэн. Хууль сахиулах байгууллага буюу батлан хамгаалах салбарт  3-аас доошгүй жил ажилласан хүн байх ёстой. Хамгийн гол нь хүнтэй харьцаж, аюулгүй байдлаа хангаж чаддаг хүмүүсийг сонгох чухал.  Тахарын албыг байгуулахдаа агентлагийн дарга, дэд даргыг хамтад нь томилох шийдвэр гарна.


-Хөдөө орон нутагт Тахарын алба байгуулагдах уу?

-21 тойргийн шүүх байгуулж байгаа нь Тахар, Прокурор тойргын албанд шилжинэ гэсэн үг. Тэгэхээр хөдөө орон нутагт байгуулагдах Тахарын албанд тухайн нутгийн хүмүүсийг л сонгож ажиллуулна. Тэр тойргийн тахар тэндээ амьдардаг байх нь чухал. Мөн  Тахарын албанд  хуулийн байгууллагаас тэтгэвэрт гарсан, чөлөөлөгдсөн хүмүүсийг ажиллуулна.

-Тэгэхээр цагдаагийн болон цэргийн албан хаагчдаас тэтгэвэрт гарсан хүмүүс Тахарын албанд ажиллаж болох нь ээ?

-Орон нутагт Тахарын болон цэргийн алба хаагчид их эрт тэтгэвэрт гардаг. Бараг л 45 насандаа тэтгэвэрт гардаг. Тэгсэн хэрнээ тэдгээр хүмүүсийн бие бялдар боломжийн, хүн удирдаад сурсан, туршлагатай байдаг. Тэгэхээр тийм хүмүүсийг ажиллуулж болно гэсэн заалт Тахарын хуулинд байгаа. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан хэрнээ бие бялдар, туршлагын хувьд сайн хүмүүсийг гэрээт ажилчдаар Тахарын албанд авч болно.

-Гэрээт ажилчнаар гэхээр бага цалинтай авна гэсэн үг. Тэгвэл Тахарын албаныхны цалингийн хэмжээг тогтоочихсон юм уу?

-Цагдаагийн байгууллага болоод шийдвэр гүйцэтгэгчийн байгууллагаас буурахгүй цалинтай байна. Мэдээж гэрээт ажилчид бага цалинтай ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс буурахгүй. Гэрээт ажилчид Тахарын албаны 520 ажилчдадын тоонд орж байгаа. Залуучуудын хувьд хууль эрхзүйн мэдлэгтэй, ачаалал даах чадвартай, бие бялдар сайн байх чухал.

-Хувцас хэрэглэлийн хувьд хэрхэн зохицуулагдаж байгаа вэ?

-Шүүхийн хуягуудын хувцас жигд байх ёстой.  Тахарын албаныхны бүх ажилчид өдөр тутам дүрэмт хувцас өмсөхгүй ч тодорхой танигдах тэмдэг, логотой дүрэмт хувцастай байна. Мэдээж зориулалтын хамгаалалттай, тусгай зориулалтын хувцасыг хийлэхээр бэлтгэж байгаа. Загварыг нь  гаргачихсан.

-Зөвхөн шүүх дээр хуягууд байлгахаас гадна Тахарын алба цагдаа, шүүхийн ямар үүргээдээс хэрэгжүүлж эхлэх вэ?

-Цагдаа шүүхийг хамгаалдаг чиг үүргийг Тахарын алба хийнэ. Мөн ганц худагруу шүүх хурлаас тухайн этгээдийг хүргэх ажлыг цагдаа хариуцдаг байсан бол Тахарын алба үүнийг хийнэ. Мэдээж гэрч хохирогчийг хамгаалах үүргийг авсан. Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг мөн Тахар хангана. Прокурорын мөрдөн байцаах газрын зарим чиг үүргийг авч байгаа. Тодруулбал, шүүн таслах ажиллагааны эсрэг хэргийг Прокурорын мөрдөн хэрэгжүүлж байгааг Тахарын мөрдөх албаруу чиглүүлнэ. Харин шүүхийн шатанд эрэн сурвалжлах ажиллагаа буюу албадан авчрах ажлыг хийнэ.

 Д.Ундрах /24tsag.mn/

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • мөрөн (150.129.143.84)
    Дэмий горьдлого төрүүлж цаг бардаг юм байна даа тэнэгүүд
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • лутаа (150.129.143.84)
    юу ч хийж чадахгүй дэмий цалин авч байгаа шаарнууд. Цалинг нь хасмаар юм эсвэл төлбөр авахаа болимоор юм
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • dorj (150.129.143.84)
    Eren survaljlahiinhan bas 2 yanzaar handdag bololtoi. Shuuh hurald irehgui baigaa huniig avchirch chadahgui 6 sar bolj baina sh dee. Arai denduu, tulsun munguu avya yarshig zugeer.
    2016 оны 03 сарын 22 | Хариулах
  • chinzorig (202.9.42.2)
    Sainl bn eren survaljluulsan hunee oluulayaa 20 honojine yu bolj bgaa n buu med surga algaa hariu avmaar bn
    2016 оны 02 сарын 23 | Хариулах
  • jagaa (202.126.91.96)
    Yg alban ajilaa hiideg ymu taharluu shiljlee geed nada ywtsa taniltsuulhgui eren haij bga huniig olsonch ymu uguich ymu tag shu mongnii asuudlaar tahart ogsn tag chig sar boljiin ajila hiidguil ym bish u
    2016 оны 02 сарын 13 | Хариулах
  • orgil (27.123.214.113)
    shak demii yum sedej bhiin mngol shoron uls bokj bhad deer n ene hden balai yumnuud zobj shanlaj bga aabiin hvvhdiin zoblongoor jargaj hudlaa alban tushaal mongogviden vikchildeg huuliin nereer daramtaldag hvmvvs buyu baiguulag yumshdee
    2015 оны 05 сарын 21 | Хариулах
  • narantsetseg (202.126.91.201)
    ene alband tegeed yazj ajild orohuu yu yu bvrsvvleh bol
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • anhaa (203.91.117.4)
    goy alba bna
    2014 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.21.105.244)
    SHERIFF bish. MARSHALL
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (27.123.213.52)
    yasan muuhai nerteim be
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • bataa (66.58.135.129)
    taharyn baihdaaa yahav dee.hynii chihend ayataihan sonsogdoh yg alga uu.amerikaar bol sheriff um bn gej oilgoj bn zov yy.tsagdan hamgaalah alba ch umyy oor heleeg baij bolohgyi u.taharyn alba neg l bishee
    2014 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    сүүлийн үед оюунболд ч нэлээн хэрэгтэй хүнээр тодорч байна шүү
    2014 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    хууль зүйн яаманд хандана уу
    2014 оны 01 сарын 10 | Хариулах
  • Bars (202.179.7.6)
    Za bolj baina ene alband yaj oroh bilee
    2014 оны 01 сарын 10 | Хариулах
  • зочин (203.194.114.245)
    Хамгийн хогийн ажил
    2014 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    tahariin alba gedgiig buren utgaar odoo l oilgoh shiv dee
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.23.51.3)
    aimar yumnuud garch irehiin bishuu aygui bol engiin irgend haldahiin bna l daa
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • a (222.118.243.86)
    naad heden taharuud chin zoduulaad duusah yum bna da unen zambaraagui yum hiij bna da udahgui temuujin ooroo yu hiibee gj bodoh jonhuu hiij bna da
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    za baga zereg oilgolt awlaa daa
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.35.247)
    unen jonhuu iim yumiig sedej batalj baidag amerik kinoo huulchihaj
    2014 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    4 цаг 12 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    5 цаг 39 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    6 цаг 9 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    6 цаг 26 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    6 цаг 28 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    6 цаг 34 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    6 цаг 51 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    7 цаг 34 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    7 цаг 40 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    8 цаг 16 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    8 цаг 39 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    9 цаг 23 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    10 цаг 40 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    10 цаг 54 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    11 цаг 23 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    11 цаг 27 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    11 цаг 42 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    11 цаг 52 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    12 цаг 5 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    12 цаг 29 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК