Өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоц булаахыг оролдсон хэргээр
баривчлагдсан Казахстаны дипломатч Валерий Толмачевыг Италийн шүүх
сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзэж сэтгэл мэдрэлийн
эмнэлэгт албадан эмчлэх шийдвэр гаргав. Казахстан улсаас ЮНЕСКО-д суух
төлөөлөгч байсан В.Толмачевыг Ромоос Неапольд шилжүүлж эмнэлэгт
хэвтүүлэн гурван сар эмчлээд нутагт нь буцаах болжээ. Эмчилгээний
зардлыг Италийн Засгийн газар даахаар болсон байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард онгоц булаахыг оролдсон хэргээр баривчлагдсан Казахстаны дипломатч Валерий Толмачевыг Италийн шүүх сэтгэцийн хувьд хэрэг хүлээх чадваргүй хэмээн үзэж сэтгэл мэдрэлийн эмнэлэгт албадан эмчлэх шийдвэр гаргав. Казахстан улсаас ЮНЕСКО-д суух төлөөлөгч байсан В.Толмачевыг Ромоос Неапольд шилжүүлж эмнэлэгт хэвтүүлэн гурван сар эмчлээд нутагт нь буцаах болжээ. Эмчилгээний зардлыг Италийн Засгийн газар даахаар болсон байна.
В.Толмачев нь өнгөрсөн дөрөдвүгээр сард “Парис-Ром” чиглэлээр нисч байсан “Alitalia” компанийн онгоцонд зорчиж явахдаа гэнэт онгоцны үйлчлэгчид халдаж, хумсны хутгаар сүрдүүлэн хөлгийн багийнхныг Ливийн Триполи хот руу нисэхийг шаардсан юм. Онгоц Ромд буухад цагдаагийнхан түүнийг баривчлан хүн барьцаалсан, онгоц булаахыг завдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. В.Толмачевын сэтгэцийн эмгэгтэй гэдгийг эмч нар тавдугаар сарын сүүлээр тогтоосон бөгөөд ял оноолгүйгээр эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай хэмээн дүгнэсэн юм. В.Толмачев өөрөө болсон явдлын үеэр биеэ хянах чадваргүй байснаа хэлж уучлал гуйсан байна.