Урьд шөнө Москвагийн консерваторийн их танхимд өндөрлөсөн М.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын ХХIV уралдаанд манай дуучид ялгуусан ялалт байгуулав. Эрэгтэй дуучдын төрөлд эхний байрыг Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин, баритон Г.Ариунбаатар эзэлсэн бол удаах байрыг мөн манай залуу дуучин мөн баритон Г.Анхбаяр эзэлжээ. Г.Анхбаяр мөн Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан дуучинд олгодог тусгай шагналыг хүртсэн байна. Тэгвэл 1975 оноос өмнө зохиогдсон дууг хамгийн сайн дуулсан дуучны тусгай шагналыг манай бас хоолойт Ж.Бямбажав авчээ
Уралдааны Гран при шагналыг энэ удаа олгохгүйгээр шүүгчид шийдсэн байна. Мөн эмэгтэй дуучдын төрөлд нэгдүгээр байр шалгаруулаагүй бөгөөд хоёр дэд байр шалгаруулсаныг оросууд эзэлжээ. Эрэгтэй гуравдугаар байрыг Молдовын Олег Цыбулько, эмэгтэйг нь Оросын Виктория Шевцова эзэлсэн байна. Гурван тусгай шагналын хоёрыг монголчууд, үлдсэнийг нь Оросын тенор Дмитрий Трунов хүртжээ. Өнгөрсөн дөрвөний өдөр эхэлсэн энэ уралдаанд ОХУ, ТТУХН, Герман, Хятад, Хорват зэрэг 20 шахам орны зуугаад дуучин оролцсон байна. 50 жилийн түүхтэй М.Глинкийн нэрэмжит энэ уралдаан нь Орост зохиогддог хамгийн нэр хүндтэй бөгөөд эртний уралдааны нэг юм.