
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэх Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болох байсан ч долоо хоногоор хойшиллоо. Учир нь түүний шүүх хуралд оролцох ёстой байсан хоёр өмгөөлөгч "Татвар"ын Ч.Гансүхийн хэрэгт оролцож байгаа аж. Тийм учраас өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ийнхүү хойшилсон байна.
Тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд түүнд анхан шатны шүүхээс 23 жилийн ял оноогоод байгаа юм. Харин Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасаны дагуу дахин шүүх хурал болох гэж байгаа нь энэ юм.
Д.Ундрах /24tsag.mn/