
Өнгөрсөн шөнө болсон эмэгтэйчүүдийн уран гулгалтын төрөлд өрсөлдсөн Япон улсын тамирчин “Мао Асадаг мөсөн талбайд гарахын өмнөхөн ээж нь бурхан болжээ” гэсэн мэдээлэл цахим ертөнцөөр яваад байгаа билээ. Тэгвэл энэ мэдээлэл худлаа юм байна. Түүний ээж Кяоко Асада нь хоёр жилийн өмнө бурхан болжээ. Тэрээр хууч өвчний улмаас Нагояа хотын төв эмнэлэгт насан өөд болсон байна. Түүнийг олон хүн алтан медалийн төлөө өрсөлдөх бүрэн дүүрэн боломжтой гэж байсан ч харамсалтай нь туйлын тааруу үзүүлбэрээ гүйцэтгэсэн билээ. Гэхдээ бүх зүйл дуусах болоогүй. Өнөөдөр тэрээр чөлөөт үзүүлбэрээ үзүүлэх учиртай.