2010 онд Канадын Ванкувер хоттой Их Британи улс өвлийн олимп зохион байгуулахаар өрсөлдөж байв. Тухайн үед нэр дэвшиж байсан Их Британийн цанын бааз одоо хогийн цэг болон хувирчээ. “Sheffield” сууринд 2012 оны дөрөвдүгээр сард гал гарсанаас хойш эвдлэн сүйтгэгдсэн гэж нутгийн оршин суугчид ярьж байна. 16,5 акр хэмжээтэй энэ дурсгалт газрын эзэн 70 гаруй байшин барих зөвшөөрлийг нутгийн захиргаанаас хүссэн хэдий ч шүүхээс тамирчдын түүхэн амжилт гаргаж байсан газар тул татгалзсан хариу өгчээ. Одоо энэ газар цанаар амжилт гаргахыг мөрөөддөг хүүхдүүдийн туршилтын талбай болсон гэхэд хилсдэхгүй.
































Сэтгэгдэл (4)