Хятад:Төмөр замын тариф нэмэгдсэн нь Монголын эдийн засагт сөрөг нөлөөтэй
Хятадын үндэсний хөгжил шинэтгэлийн хороо энэ сарын 15-ны өдрөөс эхэлж төмөр замын тээврийн тарифаа нэмэгдүүлсэн байна. Ийнхүү 2003 оноос хойш Хятад улс 10 дахь удаагаа төмөр замын тарифаа нэмэгдүүлж байна. Төмөр замын тариф дунджаар 11.53%-иар нэмэгдэж ирсэн бөгөөд энэ нь Хятадын Засгийн газрын зах зээлийн чөлөөт зарчимруу хандан хийж буй шинэчлэлийн арга хэмжээ ажээ. Харин “Standard Chartered” банкны шинжээчдийн таамаглаж байгаагаар тээврийн тарифын өөрчлөлт нь “China Coal” зэрэг Хятадын нүүрсний томоохон компаниудаас гадна “Mongolian Mining Corporation”-ийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзсэн байна. Түүнчлэн нийт гадаад худалдааныхаа 80%-г өмнөд хөршөөр дамжуулан хийдэг манай улсын экспортын бүтээгдэхүүнй өрсөлдөх чадвар, импортын үнэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.