
Тэгвэл С.Цог нарын 12 хүнд холбогдох Давж заалдах шүүх хурал өнөө өглөө 08.30 цагт эхэлсэн юм. Улмаар Д.Сугарын хүү С.Цог нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шийдвэрийг Давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгожээ. Тэгэхээр С.Цог нарын анхан шатны шүүхийн тов дахин зарлагдах нь.
Дашрамд хэлэхэд С.Цогтой хамт Ц.Эрдэнэбилэг, Г. Бямбасүрэн, Б.Гүнбилэг, Д.Одхүү, Э.Золжаргал, Б.Энхтайван, Г.Ууганбаяр, О.Анударь, Т.Тамир, А.Анар, Н.Оюунжаргал нар шалгагдаж байгаа аж. Харин эдгээрийн өмгөөлөгчөөр Т.Мөнхтуяа, Р.Пүрэвлхам нар ажиллаж байна. Түүнчлэн зүйл ангийн хувьд Эрүүгийн хуулийн 188.2, 192.1, 192.2, 192.3.4-р зүйл ангиар шалгаж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)