
-Охинтойгоо хэзээ очиж уулзсан бэ. Биеийн байдал нь хэр байна?
-Өчигдөрхөн охинтойгоо очиж уулзсан. Биеийн байдал нь арай дээрдсэн. Гэхдээ төрөл бүрийн дарамт, хүнд нөхцөлд байх юм даа би гээд л нулимс нь гаргаж байна лээ. Урьд тэгж хэлдэггүй байсан.
-Батлан даалтад гаргаж биеийг нь эмчлүүлэх асуудлыг та удаа дараа тавьж байгаа. Нааштай зүйл ажиглагдана уу?
-Тэр асуудлыг өмгөөлөгчөөрөө дамжуулж дахиад л тавина. Хэрвээ миний охин хэргийг үйлдээгүй нь нотлогдвол охины маань эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг хэн яаж төлж, барагдуулах вэ гэдэг асуудлыг л шат шатандаа сайн бодож үзээсэй гэж хүсч байна.
-Ч.Баттуулын хэрэгт холбогдоод байгаа М.Жаргалан нь одоо сул л явж байгаа юу?
-Тэр хүмүүсийг ерөөсөө хамаагүй гээд, гэрчээр ганц, хоёр удаа байцаасан байх. Тэр М.Жаргаланг би өмнө нь танидаггүй байж байгаад өөрийн зөнгөөрөө харж, таниж байсан. Гэхдээ би энэ хэргийн талаар нэг ч удаа ярилцаагүй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)