
Шүлхий гарсантай холбоотой нийслэл рүү орж ирдэг бүх пост дээр цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа. Тэгвэл энд тэндээс мах, арьс, шир оруулж ирэхийг завдсан иргэд ихээр гарч байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Тухайлбал, өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн постоор Архангай аймгийн иргэн А гэгч нь 30 ширхэг гарал үүслийн бичиггүй хонины мах тээвэрлэж явсан байна. Тэгвэл эл иргэнийг Сонгинохайрханы цагдаа нар саатуулж МХЕГ-т шилжүүлжээ.
Мөн "Истана Бонго" машинаар гарал үүслийн бичиггүй 20 ширхэг ямааны мах, адууны мах хоёр ширхэгийг тээвэрлэж явсаныг нь саатуулж МХЕГ-т шилжүүлжээ. Энэ мэт зөрчлүүд өчигдөр л гэхэд 3-4 тохиолдол бүртгэгджээ.
Д.Ундрах /24tsag.mn/