
Тус худалдааны төв нь 2013 оны наймдугаар сараас эхлэж баригдсан, 2 давхар, сендвичин барилга бөгөөд хяналт шалгалтаар хана, тааз, шал эрүүл ахуйн шаардлагад нийцэж байгаа эсэх, Агааржуулалтын систем, төхөөрөмжийн байдалд хяналт хийх, Нийтийн бие засах газар, ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын байдалд хяналт хийж үнэлэлт дүгнэлт өгөх, Цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээний холбогдсон эсэх, барилгын гадна орчны тохижилтын байдалд хяналт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, Барилгын угсралтын ажлын явцыг шалгаж, ажлын байрны дулаан, дуу шуугиан, гэрэлтүүлэг, чийглэгийн байдалд хэмжилт хийжээ.
Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн газрын угаалгын өрөөнд 3 угаалтуур бүхий угаалгын хэсгийг гаргаагүй, Барилгын зурагт хоол үйлдвэрлэлийн газарт шүршүүртэй байх, халуун хүйтэн усны шийдлийг тусгасан боловч одоогийн байдлаар халуун усны асуудлыг шийдвэрлээгүй, Зураг төслийн байгууллагуудаас өгөгдсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй, Цонхны суулгалт буруу хийгдсэн, Агаар сэлгэлтийн системийн угсралтыг ажлын зургийн дагуу гүйцэтгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгөгдсөн үүрэг даалгавар, албан шаардлагын биелэлтийг хангах, барилга хүлээн авах хугацаанаас өмнө дутуу ажлуудыг хийж гүйцэтгэж, дүнг ирүүлэхийг хяналт шалгалтын бүрэлдэхүүн үүрэг болгосон байна.
Д.Ундрах /24tsag.mn/