Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ичинноров: Талийгаачийн шинжилгээний хариу тийм ч таатай гараагүй

2014-2-25
0
ЖИРГЭХ
    Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдсан хэрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл хуульч М.Ичинноров дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
 44c4364a311acb3big   Найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байгаа Г.Алтанхүүгийн нэр хүндэд халдсан хэрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноровыг сэжигтнээр татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл хуульч М.Ичинноров дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Таныг хүний нэр төрд халдсан хэмээн сэжигтнээр татсан гэсэн. Аль дүүргийн цагдаа дээр, хэний гомдлоор шалгагдаж байгаа вэ?

-Г.Алтанхүүг хүн гэмт хэрэгт санаатайгаар гүтгэсэн гэдэг зүйл ангиар Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгаж байгаа. Г.Алтанхүү өөрөө гомдол гаргасан. Миний хувьд өөртөө өмгөөлөл үзүүлнэ. Тиймээс ч хэд хэдэн удаа байцаалт өгсөн байгаа. Цаашдаа энэ хэрэг яаж үргэлжлэхийг би ажиглаж байна.

-Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-Энэ хэрэгт туслалцаа үзүүлж, стратегийн өмгөөлөл үзүүлсэний төлөө намайг цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шалгуулсан. Одоогоор цагдаа дээр байцаагдаж байна.Энэ хэрэг дээр би хэн нэгнийг гүтгэх, хэн нэгэнд ямар нэг хувийн ашиг сонирхолоороо хандаагүй. 21 настай бүсгүй найз залуудаа 48 цагийн турш зодуулаад амиа алджээ гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллээр олж хараад  туслахыг хүссэн. Мөн над руу олон залуучууд энэ хэрэг дээр туслахыг хүссэн. Тиймээс би хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдсон. Тэр үед үнэхээр хэцүү байсан. Хүүхдээ алдсан эх, эцэгт ямар байх нь ойлгомжтой. Тиймээс би энэ хэрэгт хамгийн түрүүнд эхийн сэтгэлээр, хоёрдугаарт энэ хэрэгт стратегийн зарчим дээрээ тулгуурлаад бусад хуульчдын туслалцаатайгаар туслалцаа дэмжлэг үзүүлье гэж шийдсэн. Улмаар хуульчдын баг бүрдүүлсэн.

-Талийгаачийн ар гэрийнхнээс мөн мэдүүлэг авч, шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Одоогийн байдлаар талийгаачийн ар гэрээс шалгаж байгаа зүйл байхгүй. Харин над дээр эрүү үүсгүүлэхээр гомдол гаргасан.

-Г.Алтанхүүд холбогдох хэрэг УМБГ руу шилжсэн үү?


-Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа. Эрүүгийн хуулийн 91.1-ээр зүйлчлэгдсэн.

-Хавтаст хэрэгтэй та танилцсан уу. Г.Алтанхүү ер нь өөрөө хэрхэн мэдүүлж байгаа вэ?


-Хавтаст хэрэгтэй танилцуулдаггүй. Манай эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаан дээр нэг сонин зүйл байдаг. Энэ нь өмгөөлөгч нарыг анхнаас нь нээлттэй оролцуулдаггүй. Харин хэрэг боогдоод прокурорт очихын өмнө танилцуулдаг. Ингэснээр зарим өмгөөлөгч нэг хоногийн дотор хавтаст хэрэгтэй танилцах зүйл ч байдаг.

-Хэдэн хүнтэй хуульчдын баг энэ хэрэг дээр ажиллаж байгаа вэ?

-Энэ хэрэг дээр өмгөөлөгч Д.Сайнзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч Арвинтариа гээд хоёр эмэгтэй эрүүгийн хэрэгт нь өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Би өөрөө хохирогчдын хууль ёсны эрх ашгийг итгэмжлэн төлөөлөгчөөр оролцож байна. Түүнээс гадна нийгмийг хамарсан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход энэ хэрэг жишиг болно гэдэг үндсэн дээр оролцсон.

-Талийгаач Цэдэн-Ишийн шинжилгээний хариу албан ёсоор өчигдөр гарсан ч олон нийтэд ил болсонгүй. Харин Цэдэн-Ишийг архины хордлогод орсон байсан гэсэн сөрөг мэдээлэл тарах боллоо. Энэ талаар?

-Хохирогчийн шинжилгээний хариутай би албан ёсоор танилцаагүй байгаа. Танилцах эрх нь хохирогч нар болон өмгөөлөгчид байгаа. Ар гэрийнхнээс нь нэг хүн, хоёр өмгөөлөгчийн нэг нь шинжилгээний хариуг сонссон. Тэдэнтэй холбогдож тодруулахад талийгаачийн шинжилгээний хариу тийм ч таатай гараагүй буюу хохирогчдын сэтгэлд нийцэхээргүй гарсан гэж байсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учир тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Ямартаа ч талийгаачийг архины хордлогод орсон гэх мэдээллийг үгүйсгэж байна. Ямар учраас ийм мэдээлэл яваад байгааг ойлгохгүй байна. Энэ мэдээллийг сонсоод ар гэрийнхэн нь, тэр дундаа ээж нь гүн шоконд орсон. Ар гэрийнхэн нь маш гомдолтой байна. Ер нь шүүх эмнэлгийн дүгнэлт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт их сонин гардаг.  Тухайлбал, эхнэр, найз охин, хамтран амьдрагчаа алсан тохиолдолд тэр нь Монголд хэрэг биш болоод байна. Гэтэл хоёр залуу хоорондоо маргалдаж байгаад нэгнээ хохироовол ялаа аваад яваад байна. Тэгэхээр энэ байдалд хүн бүр анхаарлаа хандуулах ёстой. Хоёрдугаарт шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хэт дулдуйдаж болохгүй. Гэмт хэргийг нотлох олон онол, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, эрүүгийн хуулийн олон зарчмууд байдаг. Жишээлбэл, нөхцөл байдлыг тодорхойлох ёстой. Хамгийн гол зүйл тухайн хүний гэмт хэрэг үйлдэх гэсэн нөхцөл шалтгаан, санаа сэдлийг шалгах чухал. Мөн тэнд хүчирхийлэл болж байсныг нотлох маш олон баримт бий. Тэгэхээр зөвхөн шүүх эмнэлгийн дүгнэлт туйлын үнэн, эцсийн нотлох баримт болохгүй. Нөхцөл байдал, нотлох баримт, гэрчүүд гэж энэ хэрэг дээр байгаа шүү.

-Ер нь архины хордлогод орж нас барах үндэслэл байхгүй биз дээ?


-Хэрвээ архины хордлогоор нас барсан бол цус алдалт гэж байхгүй. Мөн хамт архи уусан Г.Алтанхүү өөрөө яагаад үхээгүй байгаа юм гэдэг сонин.

-Таны хувьд хэрэг дээр ажиллаж байгаа хүнийхээ хувьд хохирогчийг болон ар гэрийнхнийг нь судалсан байгаа. Талийгаач ер нь архи хэрэглэж байсан талаар мэдээлэл бий юу?


-Мэдээж охины талаарх мэдээллийг гэр бүлийнхнээс нь авна. Эцэг, эхэд нь үр хүүхэд хамгийн сайхнаар нь төсөөлөгдөнө шүү дээ. Тэгэхээр энэ архи хэрэглэж байсан гэсэн зүйлийг мэдээж гэрийнхнээс нь үгүйсгэж байгаа. Хохирогч хүмүүжилтэй айлын, төлөв даруу хүүхэд байсан.

-ШШҮХ-д ар гэрийнхнийх нь зүгээс ямар нэг гомдол ирээгүй гэсэн. Хэрэв гомдолтой гэвэл задлангийн бичлэгийг үзүүлэх боломжтой гэж байсан. Яагаад гомдолтой гээгүй юм бол?


-Ер нь анхны шүүхийн шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэж прокурорт гомдол гаргасан учраас хоёр дахь задлан шинжилгээ болсон. Яг хуулийнхаа хүрээнд прокурорт гомдол гарсан бөгөөд эхний шүүхийн шинжилгээний дүгнэлтэнд оролцсон эмч нарыг авлигад автсан эсэхийг нь шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-аас хохирогчдын зүгээс гаргасан.

-Ээжийнх нь биеийн байдал хэр байгаа вэ. Нийслэлд авчирна гэсэн юу болсон бэ?


-Ээжийнх нь биеийн байдал маш хүнд байгаа. Ганц охиноо алдсан хүн учир байнга ухаан алдаж унадаг. Телевизээр охиных нь тухай гарч байгаа мэдээллийг сонсоод хүртэл биеийн байдал нь маш хүндэрдэг. Зарим хэвлэл мэдээллүүд хохирогч болон ар гэрийнхэнтэй нь холбоотой гүтгэлгийн мэдээ их гардаг. Ер нь Монгол Улсад хохирсон хүмүүс хохирсон дээрээ хохирдог жишиг тогтчихож гэдгийг л хэлмээр байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (103.23.51.7)
    ih demjdeg shuu
    2014 оны 03 сарын 01 | Хариулах
  • zochin (50.156.31.185)
    Ichinnorov sain umguulugch chi chadnaa zaawal uneuiig olooroi itrej bgaa shuu
    2014 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.169.54.13)
    байнга зодуулаад, түгшүүрт ороод ирэхээр хүн зодуураар биш ч болов өнгөрнө ш дээ. Тэгэхээр нөлөөлөгч тэр хүн буруутай л гэсэн үг
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.131.244.67)
    Шүүхийн дүгнэлт юу гэж гарсан нь сонин байна.Дүгнэлт өмнөх шигээ байвал тэр залууг нийт Монголоороо хэлмэгдүүлэхгээд байгаа юм уу
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (103.26.194.29)
    Хүмүүсээ гадуур байгаа өмгөөлөгч хуульч гэсэн хүмүүсээс болгоомжлоорой Тэд нар сайхан яриад гэрээ гэж хачин юм байгуулж иргэнээс мөнгийг нь аваад дараа нь нөгөө өмгөөлөгч хуульч маань ор сураггүй болдог Нөгөө үйлчилгээ авах гэсэн иргэн хуульч өмгөөлөгч нарынхаа араас өөрөө хөөцөлдөх давхар ажилтай болдог Мөнгөө бараг л салгаж авч чадахгүй болдог гэсэн шүү Ерөнхийлөгч Тэмүүжин сайд нараа энэ байдлыг яаж засаж залруулах юм вэ Энэ асуудал байдал их газар авсан болтой Хуульч гэдэг хүмүүс намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэх байдалтай болсон болтой шүүх цагдаад гомдол нэхэмжлэл гаргахад яагаад урьдчилан төлбөр авдгийг ерөөс ойлгохгүй юм Өндөр настан , ажилгүй , өвчтэй ,хөгжлийн бэрхшээлтэй иргэд , гэрийн ажилтай хүүхнүүд , хүүхдэд ямар мөнгө байх вэ дээ Тэгэхээр эдгээр хүмүүс яаж ч хохирсон бай тэгээд дуугай бай гэсэн үг болчихоод байна ш дээ Гэтэл хамгийн их хууртагдаж хүчирхийлэгдэж х охирох магадлалтай хүмүүс нь өндөр настан хүүхдүүд дээрх хүмүүс байдаг Ийм гаж тогтолцоог халж шинэчлэхгүй юм бол ямар шинэчлэл ч байх билээ
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • ДДД (202.126.91.172)
    Хордлогонд орсон хүнийг хордлого тайлах төв билүү нэг тиймэрхүү нэртэй эмнэлэгт хүргэж эмчилгээ хийдэг гэж би сонссон. Харин гэмтэлд хүргэдэг гэж сонсоогүй юм байна.
    2014 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    ter muu balair zaluu gemshih murtluusuu hun tsagdaad ogch shalguuldag yasan ovoo gar ve shorondoo hataasai
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    ichinnorov bol sn huulich ooroo ch hunii amidraliin zovlong medne
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.22)
    Монголын шүүхийг гэмт хэрэгтнүүд доромжилдаг болоод байгаа юм биш үү. Энэ хүн алсан нөхрийн ард заавал шударга бусаар хамгаалагч байгаа. Түүнээс биш шоронд байгаа нөхөр ингэж элдвээр аашилж чадахгүй
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.14)
    Алтанхуяг ч гэх шиг, ерөнхий сайдаа хэлээд байгаамуу, авгайгаа зодоод алчихаа юу. 4 охинтой үлчихээ юу, тэгээд орхиод Эрдэнэт ажлаар явсан уу.
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    МАН бол бараг 100-аад жил засгийн эрх барьсан маш их туршлагатай, удирдах арга барил, боловсон хүчний нөөц ихтэй маш том намгэж бид боддог. Гэвч тэр намын удирдлагуудад ард түмнийхээ амьдрал ахуйг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх сэтгэл огт байгаагүй. Зөвхөн өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж,баяжихыг л бодож байсан. МАН-ын улаан хамгаалагчид 1990 оноос хойш 20 шахам жил засгийн эрх барьж байхдаа өөрсдийгөө хамгийн ариун харин бусад нам, Ардчилсан намыг аль муу муухай, хулгайч, луйварчингаар нь дуудаж байсан. Гэвч нөгөө хулгайч луйварчин гээд байсан улсуудаасаа хүсээд хүсээд ч ганц ч хүн барьж, арга хэмжээ авч чадаагүй. Тэгэхээр бусдын нэрийг гутааж, өөрсдөө засгийн эрхийг дангаараа барьж байхын тулд бусдыг худлаа гүтгэж байсан нь тодорхой байгаа биздээ.Ардын намынхан тийм ариун байтлаа хэдэн арваараа хээл хахууль, хулгай луйврын хэргээр шоронд орж байна уу? Тэр чанараараа шинэчлэлийн засгийн газрыг аль болохоор муухай харагдуулахын тулд барааны үнэ, түлш шатахууны үнэ, валютын ханшыг өндөр байлгахын тулд бүх аргаа барж байна. Шударга ариун явдалтны баг өмссөн ***** намын хулгайч луйварчид өөрсдөө ард түмнийхээ хамаг өмч хөрөнгийг идэж дуусчихаад үлдсэн өмч болох 5 толгойгооХятадын ломбарданд тавьж, ард түмнээ болон шинэчлэлийн засгийн газрыг хэмжээ хязгааргүй их өрөнд оруулсан. Ямарч гэмгүй 30000Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан ***** намын улаан хамгаалагчид гэхээрээ ийм цагаандаа гарчихсан байдаг юмуу. Аль 2000 оны сонгуулиар л ард түмнээ ядуурлаас гаргана гэж амлан ард түмнээ хууран мэхлэж, сонгуульд ялж байсан. Харин элдвээр муу хэлэгдэж байсан Ардчилсан намын шинэчлэлийн засгийн газар өрөнд баригдаж,туйлын ядууралд орчихсон байсан Монгол орныг2012 онд хүлээж аваад жил гаруйхны дотор өчнөөн их бүтээн байгуулалтын ажил хийчихсэн байгаа биздээ!! Нэг хүнд оногдох газар нутаг, байгалийн баялаг, алт мөнгө, мал сүрэг, ан амьтнаараа дэлхийд тэргүүлдэг Монгол орны засгийн эрхийг бараг зуун жил барьсан МАН өнгөрсөн урт удаан хугацаанд МУ-ыг эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлсэн улс болгох боломж аль хэдийнбайсан. Тэдэнд өөрсдөө баяжихаас өөр сэтгэл даанч байгаагүй. Алуурчин намын улаан хамгаалагчдын хамгаалаад байгаа МАН 30000 ***** алаагүй. 30000 Монгол ах дүү нарынхаа толгойг залгисан шүү дээ!!! Алуурчин намынхан ертөнцийн хөрснөөс үүрд арчигдах дөхсөнөө бодоод юу ч хийхээс буцахгүй ямар ч аргаар хамаагүй засгийн эрхийг авахын тулд амь тавин зүтгэцгээж байна.Ийм бузар ***** намын улаан хамгаалагчид шударга ариун байж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлж, улс орноо хөгжүүлэх сэтгэл, тийм ёс суртахуун тэдэнд байх уу!Мэдсээр байж энэ бузар ***** намыг өмгөөлж хамгаалааад байгаа улаан хамгаалагчид нь ичнэ гэдгийг мэдэхээ байчихсан юмуу!Тэд нар эрүүл юмуу! өвчтэй юмуу! Нэгэнт мууг нь мэдсэнээс хойш наад бузар ***** намаа жийж хаяач!МАН-ын аль сор болсон эрдэмтэн докторууд, бусад ухаантай өчнөөн олон хүмүүс нь энэ намаас гарсан. Энэ бузар намыг зөвхөн ардчилсан нам л бусад жижиг нам, ард түмнийхээ дэмжлэгтэйгээр ертөнцийн хөрснөөс арчиж чадна. Шударга үндэстэний хөдөлгөөн 88583399
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
    • hehe
      chinii yuu bodoh manid padlii baihgyi
      2014 оны 02 сарын 25
  • Зочин (88.17.131.0)
    элбэгээ жоохон шоудаа биздээ үхэрнүүд итгэж уярч сүйд болоогүй юу.одоо элбэгээ яг харж үзэхбайхдаа хахаах
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • амар (202.70.46.203)
    Энэ сэтгэгдэл бичигчид өөрсдөд нь ийм уй гашуу тохиолдвол яахаа бодоод үзээрэй. Ичинноровыг зальтай авгай гээд сууж байх уу? Өмгөөлүүлье гээд гүйх үү?
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (202.179.23.10)
    Алуурчин Алтанхүү чинь овоо том гар юм гээч...
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    Алтанхүү анхны эхнэрээ бас аймаар зоддог байсан
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • hh (103.10.22.242)
    ard ni ih l tom hun hudulj bgaan bna daa.yana daa ard tumen mini bidnii hend ch yu ch tohioldson huuli shuuhiinhen iimrhuu l handah um bn daa
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • hh (103.10.22.242)
    Humuus odoo yu ch bolson bsan bichleg hiigeed zurgii ni avaad barimtjuuldag noltsiishdee egch ni zurgii ni avah suguugui l bsan bhdaa.
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • hh (103.10.22.242)
    Altanhuu yal zavshih gj ih indur uneer humuusiig hulsulj bgaan bna daa.anh ter egch ni duugee yamar bdaltai bsiin tgd zurgii ni avaad bichleg hiichihgui yasiin boldoo
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • kkk (202.55.180.98)
    ard bgaa nuuts noyong ilruuleh heregtei 1 hun bnaa
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.11)
    Олон хүчтэй хуульч бсаар атал зальтай авгайд ноцтой хэргийг өгөх ёсгүй бсан Балиар авгай олны анхаарал татсан ядарсан хүмүүсээр дандаа шоу хийнэ Мэрэгжлийн ажлаа хийдэг хуульчид гэмт хэрэгтэнд аль хэдийн буруутгах баримтаа олсон бгаа ш дээ Гэтэл жүжигчин авгайгийн популист тэнэг зангаас болж гэмт хэрэгтэнд ашигтай тусч цаг хожиж даварч бна
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.42.79)
    заавал ичинноровын бизнест тааруулж шүүх эмнэлэг дүгнэлт гаргах ёстой юм уу?
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    aliwaa hereg ywdal 2 taltai vnen zow shudargaar l shvvgeesei dee
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.5)
    aa gehdee aliwa asuudliig olon talaas harsan dre bhaa
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (173.172.123.70)
    Taliigaach uuruu ih arhi uudag hun baisan gesen, arhinaasl bolson baih, tegehees hund zoduulj uhsen bol shuuh emnelgiin shimjilgeegeer ilreh uchirtai, bas gemgui huniig neg arhichin huuhnees bolj buruutgaj bolohguishdee, barimt material bainal gene, teriigee tegeed odoo delgej il bolgooch, yugaa huleegeed baigaan.
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • zochin (182.55.248.51)
    ene altanhuugiin ard neg tom gar bn daa, teriig ni il gargaach ene buhniig zohion baiguulaad baigaa ter humuusiig il gargaach , er ni shudarga unen gej bnuu
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • зочин (182.160.42.77)
    Наад ***** Алтанхуягаа шудрагаар маш сайн шалгаж арга хэмжээ авах хэрэгтэй.Ял завших санаатай ***** байна.
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    37 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    2 цаг 1 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    2 цаг 25 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    4 цаг 51 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    6 цаг 5 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    6 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    6 цаг 59 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    7 цаг 29 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    7 цаг 59 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    22 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    23 цаг 35 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    23 цаг 53 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    23 цаг 59 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК