
Сүүлийн үед найзуудаараа, олуулаа явж байгаа дээрмийн хэрэг холбогдох нь их болсон. Хэрэв залуус өөрсдийн болгоомжгүй үйлдлээсээ болоод буруу зүйлд татагдаж найз нөхдөөрөө явж байгаад хэрэгт орооцолдвол бүлэг гэмт хэрэг гэдэг үүднээс хүлээх хариуцлага, ялын хэмжээ өндөр байдгийг анхаарах зүйтэй юм. Өчигдөр л гэхэд хэд хэдэн дээрмийн хэргүүд бүртгэгджээ. Тухайлбал, СБД-ийн 8-р хороо “Спортын төв ордоны урд эд зүйлээ дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллээр цагдаа нар шуурхай эрэн сурвалжилж шалгахад 38 настай, эрэгтэй С гэгчийг СБД-т оршин суух суух иргэн Т нь бусадтай бүлэглэн зодож "Alcatel" маркийн гар утас, бор өнгийн түрийвчтэй Голомт банкны виза карт, 900 төгрөгийг нь дээрэмдэж зугтаасан хэргийг илрүүлэн шалгаж байна.
Ямар ч дээрмийн хэрэг хохирлын хэмжээ их багаасаа үл хамаарч бүлэг гэмт үйлдэл хэмээн шалгагддаг учир хүлээх хариуцлага өндөр юм.
Д.Ундрах /24tsag.mn/