
Монголд залилангийн хэрэг үйлдсэн хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Хятадын иргэнийг ОХУ-ын нисэх буудалд баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Монгол, Хятадын цагдаагийн байгууллагаас зугтаж байсан Чжан Сяокунь гэгч нь эмнэлгийн салбарт гаршсан луйварчин гэнэ. Тэрбээр 2010 онд Монголд ардын эмнэлэг байгуулна хэмээн хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн аж. Тодруулбал, жилийн хугацаанд сард 1700 ам.доллар өгнө гэж хөрөнгө оруулагч тус бүрээс 5000 ам.доллар залилан авч, нийтдээ Монголын иргэдэд 949 мянган ам.долларын хохирол учруулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/