
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн урд дулааны шугамын худагт хүн унасан байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 21 настай эмэгтэй унасан байсныг гаргаж ЯТТ 103-ийн эмчид шилжүүлэн өгчээ. Мөн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 1 дүгээр байрны газар давхарт шатдаг хий үнэртээд байна гэсэн дуудлагыг 13:49 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад цахилгааны утас шатаж үнэр гаргасан байжээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны айлд бага насны хүүхэд ганцаараа түгжигдсэн байна гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргаж хаалгыг онгойлгоход 7 сартай эрэгтэй хүүхэд байсныг ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгчээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 47 дугаар байрны айлд бага насны хүүхэд гэртээ түгжигдсэн байна гэсэн дуудлагыг 09:54 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 1,8 настай эрэгтэй хүүхэд байсныг гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.
Д.Ундрах /24tsag.mn/