
Дорнод аймгийн Матад сумын төвд энэ сарын нэгэн буюу Эх, үрсийн баяраар аймгийн алдарт уяач Д.Ууганбаяр уяаныхаа морьдыг сунгаанд уралдуулах үеэрээ хүүхэд зодсон хэргийг үйлджээ. Хохирогч С тухайн үед Д.Ууганбаярын морийг унаагүй, харин саахалтынх нь морийг унаж явсан аж. Ингээд сунгааны гараанаас уралдааны барианд ойртох үед Д.Ууганбаяр жийп машинтайгаа давхиж ирээд үгийг зөрүүгүй хүүг морин дээрээс үсдэж буулгаад, өшиглөж зодсон байна.
Сэтгэгдэл (5)