
Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд болж, дөнгөж сая завсарлалаа. Гэхдээ өмгөөлөгчид болон ар гэрийнхний зүгээс шүүх хурлыг хойшлуулах саналыг гаргасан байна. Тиймээс шүүх бүрэлдэхүүн тэдний гаргасан саналыг хэлэлцэхээр завсарлаад байгаа аж. Хойшлуулах эсэхийг шүүх бүрэлдэхүүн удахгүй тодорхой болгоно. Хэрвээ хойшлуулах шийдвэрийг гаргавал тус хурал дөрөв дэх удаагаа хойшлох юм.
Уг хэргийг шүүх хурал өмнө нь өмгөөлөгчдийн хүсэлтээр хэд, хэдэн удаа хойшилж байсан билээ. Энэ хэрэгт Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарын дөрвөн хүнийг шүүгдэгчээр татаад байна.
Д.Ундрах