Монголын хойд хэсэгт орших Хөвсгөл нуур буюу Оросын хилийн орчимд 500 орчим цаатан амьдарч байгааг ВВС агентлаг онцолжээ. Тайгын цаатнууд нүүдэлчин хэв маягаар амьдарч таван долоо хоног тутам бууриа сэлгэн амьдарч байгаа гэнэ. Цаа бугаа тэжээх хагд өвс хайж тэнд ийнхүү нүүдэллэдэг хэмээн тус агентлаг нийтэлсэн байна. Монгол, Тува хэлээр ярьдаг цаатнуудын амьдрал тун хэцүү байгаа ажээ. Нэг айлд ердөө 15-20 цаа үлдсэн учир загасчилж, ан ав хийх юмуу зэрлэг жимс, төмс цуглуулж хүнсээ залгуулж байгааг дурджээ. Өдөрт хоёр удаа цаа бугаа сааж бяслаг бэлтгэдэг. Энд дотоод, гадаадын жуулчид цөөнгүй ирдэг ч цаатнууд уламжлалт амьдралын хэв маягаа хадгалж үлдэхэд тун хэцүү болсон гэнэ.






















Сэтгэгдэл (1)