
Мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Д.Амарсайхан агсан нарын хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд үргэлжилж байна. Өмгөөлөгчдийн зүгээс шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргасан учир шүүх хурал хойшилж магадгүй байсан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн тэднийг саналыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүх хурал үргэлжлэхээр болж байна. Мөн тэднийг дахин шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилье гэсэн санал гаргахгүй байхыг сануулжээ.
Энэхүү хэргийн шүүх хурал өмнө нь гурвантаа болсон ч өмгөөлөгчид шүүхийг орхин гарсан, хуралд ирээгүй гэх шалтгаануудаар хойшилж байсан юм. Иймээс ч шүүх бүрэлдэхүүн энэ удаагийн шүүх хурлыг хойшлуулахгүй, ямар ч тохиолдолд хэргийг хянан хэлэлцэх гэж сануулжээ.
Д.Ундрах