ШӨХТГ-ын нэхэмжлэлтэй "Номин"-гийн сүлжээ дэлгүүрийн асуудлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар ШӨХТГ-ын шаардлагыг үндэслэлтэй хэмээн үзэж, “Номин тав трейд” компаниар 10 сая төгрөгийн торгууль төлүүлэх шийдвэр гаргасан байна.“Номин" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдэд нэг төгрөгийн хариулт өгдөггүй гэсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэн тус сүлжээ дэлгүүрт 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Харин тус шийдвэрийг эсэргүүцэж, “Номин тав трейд” компани захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































