
Изинис Эйрвэйс компани санхүүгийн хямралаас болоод үйлчилгээгээ зогсоосны дараа тус компанийн нислэгүүдийг “Хүннү Эйр”, “Аэро Монголиа” компаниуд хуваан авч, гүйцэтгэхээр болжээ. Изинис компанийн 1,800 захиалгат нислэгийг дээрх хоёр компанид шилжүүлэн өгсөн байна. Иргэний нисэхийн ерөнхий газар Изинис Эйрвэйсийн захиалгат нислэгийг энэ сарын 2-ноос аравдугаар сарын 25-ны хугацаанд үйлдэхийг хүлээн зөвшөөрчээ.
Түүнчлэн, “Хүннү Эйр”, “Аэро Монголиа” компаниуд Улаанбаатараас Увс, Баян-Өлгий аймгууд руу хоёр талын нислэг үйлдэж эхэллээ.
Сэтгэгдэл (2)