
Мөнгө угаасан, авлига өгсөн, авсан хэрэгт шүүгдэгчээр татагдсан “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Д.Амарсайхан агсан нарын хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар шүүхэд өчигдрөөс үргэлжилж байна. Өмгөөлөгчдийн зүгээс шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргасан учир шүүх хурал хойшилж магадгүй байсан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн тэдний саналыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүх хурал үргэлжлэхээр болсон. Мөн тэднийг дахин шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчилье гэсэн санал гаргахгүй байхыг сануулсан юм. Шүүх хурал хоёрдахь өдрөө буюу өнөөдөр үргэлжилж байна. Өглөө 09.00 цагаас шүүх хурал эхэлсэн билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)