Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Эрдэнэцогт: Сайжруулсан зуухыг зөв хэрэглэвэл агаарын бохирдол буурна гэдгийг олон улсын байгууллагууд тогтоосон

2014-6-12
0
ЖИРГЭХ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогттой ярилцлаа.
эрдэнэцогтАгаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн гэж байна. Энэ шаардлагын хэрэгжилтийг хэрхэн хангуулах вэ. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна?

-Улаанбаатар хотын зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 2000 гаруй аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийн биелэлтийг ирэх есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын чанарын алба хамтран шалгана.

Хэрвээ шаардлагыг хангаагүй байвал Агаарын тухай хууль, Төрийн хяанлт, шалгалтын тухай хуульд заасан санкцийн дагуу торгууль тавина. Үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авах бүрэн боломжтой. Одоогоор яг батлагдсан хууль, стандартынхаа хүрээнд л ажиллая. Байгаа стандартуудаа хатуу мөрдүүлээд, сайжруулаад л явъя гэж байгаа юм. Тэгэхгүй бол хэн хэнийхээ толгойг илээд явах зүйл биш. Энэ бол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх. Миний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж байгаа. Иргэн өөрөө эрхтэй байгаа бол нөгөө талдаа үүргээ хүлээх ёстой. Аж ахуйн нэгжүүд ч бас ялгаагүй.

-Өмнө нь аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн иймэрхүү үйл ажиллагаа явуулсан туршлага байдаг уу?

-Энэ удаагийнх шиг өргөн хүрээнд явж байсан тохиолдол байхгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны барьж байгаа чиг бол стандартаа л мөрдүүлэх. Стандартын хүрээнд ажиллах. Хэрвээ бүх аж ахуйн нэгжүүд стандартын хүрээнд ажиллаад эхэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.

-Стандарт гэдгийг тодруулахгүй юу?

-Хэрэглэж байгаа зуух бүрээр нь стандарт гаргасан. Тэр стандартыг л баримтлах ёстой. Бид улсын байцаагчийн албан шаардлагын хамт тодорхой стандартуудын мэдээллийг хүргүүлж байна. Аж ахуйн нэгжийн дарга, захирлууд үүнийг үзээд, “Ийм стандарт байдаг юм байна. Минийх стандартад нийцэхгүй нь” гэдгийг мэднэ. Ингээд мэргэжлийн байгууллагад хандаж зөвлөгөө аваад, хамтран ажиллах боломжтой. Тэгэхээр бид 3-4  сарын хугацааг аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа юм. Есдүгээр сарын 15-наас эхлээд торгоно. Аж ахуйн нэгжүүд энэ хугацаанд амжаад хэрэглэж байгаа тоног, төхөөрөмжөө сайжруулж, шинэчилж болно. Эсвэл халаалтын өөр горим руу орох боломжийг олгож байгаа юм.

-Яг хэдий хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм бол. Аж ахуйн нэгжүүдийг торгосон энэ мөнгө хаачих вэ?

-Хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгоно. Торгуулийн мөнгө улсын төсөвт орно.

-Тэгэхээр энэ торгуулийн хэмжээ аж ахуйн нэгжүүдийг гаргаж буй утаагаа бууруулахад хангалттай хөшүүрэг болж чадах уу?

-Болно л гэж ойлгож байгаа. Энэ торгуулиас гадна бид тодорхой төлбөр хураамж авч эхэлнэ. Удахгүй Засгийн газрын тогтоол гарна. Ингэснээр агаар бохирдуулагч аж ахуйн нэгжүүдээс тодорхой төлбөр, хураамж авах юм. Ер нь бол бүгд л хариуцлагатай байх ёстой. Нэг нь утааг бууруулах гээд байхад нөгөө нь баахан утаа тавиад, ард иргэдийг хохироогоод байж болохгүй.

-Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлчихлээ. Тэгвэл аж ахуйн нэгжүүд зөрчлөө бууруулснаар агаарын бохирдол хэдэн хувиар буурна гэж төлөвлөж байна вэ?

-Нам даралтын зуухтай аж ахуйн нэгжийн бохирдол нийт утааны 20 гаруй хувийг эзэлдэг. Тэгэхээр бүгд стандартаа бариад ажилчихна гэж бодвол ядаж 10 хувь нь буурах байх.

-Утаа мөнхийн сэдэв гэж хэлж болохоор болсон. Харин энэ удаа зуны улиралд яагаад гэнэт танайх энэ талаар дуугарах болов?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Ерөнхий сайдын дэргэд энэ оны  нэгдүгээрт сард очсон. Үндэсний хороо өнгөрсөн 2,3 сарын хугацаанд асуудлаа ойлгож, судалж байна. Тэгээд одоо үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явж байна. Гэнэт гэж хэлж болохгүй байх. Ер нь өмнө нь ярьж байсан. Харин одоо бид ажлаа илүү эрчимжүүлье, илүү хариуцлагатай болгоё, иргэн бүр, аж ахуйн нэгж бүр хариуцлагатай байя, өөрсдөө үүрэг хүлээе гэж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд “та бусдын хүндэтгэх ёстой” гэж заасан байдаг. Тэгэхээр та өнөөдөр дулаацаад галаа түлж болно. Харин танайхаас гарч байгаа утаа хажуу талын хашааны айлын хүмүүст нөлөөлөх ёсгүй. Энийг та ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, та өөрийгөө ч гэсэн хордуулж байгаа. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь тухайн хүний үүрэг. Тэгэхээр тухайн хүн үүргээ биелүүлэх ёстой. Монгол Улсын иргэний журамт үүрэг гээд Үндсэн хуульд заачихсан. Үүнийгээ л иргэн бүр биелүүлэх ёстой. Аж ахуйн нэгж бүр Агаарын тухай хуулийг мөрдөөд үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Айл өрхүүдэд утаагүй зуух, утаагүй түлш түлүүлнэ гэлээ. Мэдээж утаагүй зуух хэрэглэ гэж байхыг бодоход утаагүй зуухны яндангаас гарах утааны стандарт байдаг байх. Ер нь энгийн зуух нь арай их утаа гаргавал торгох ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авах уу?

-Сайжруулсан зуух, түлшийг зөв хэрэглээд явахад нийт бохирдлыг 100 хувь гэж үзэхэд тэрний 80 орчим хувийг нь бууруулдаг. Харин энгийн зуухнаас 100 хувь шахуу бохирдол гардаг. Хэрвээ сайжруулсан зуухаа зөв хэрэглээд явбал агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн олон улсын байгууллагууд тогтоочихоод байна. Тэгэхээр нийслэл, манай хороо хамтраад Улаанбаатар хотын бүх айлыг 100 хувь сайжруулсан зуухаар хангах хандлага руу явж байна. Маргаашийн дотор хангачихгүй, асар их ажил байна.  Дээр нь сайжруулсан түлшний үйлдвэрлэлүүдийг дэмжих, их хэмжээгээр сайжруулсан түлшийг оруулах чиглэлээр ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

П.Буян-Эрдэнэ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    9 цаг 56 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    10 цаг 2 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    10 цаг 5 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    10 цаг 10 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    12 цаг 7 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    13 цаг 3 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Өчигдөр 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК