
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх,
ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор есөн аймагт шалгалт
хийжээ. Тэд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Завхан, Булган,
Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад хууль
бусаар бэлтгэсэн 680 куб.метр орчим мод, модон материалыг хурааж, улсын
орлого болгожээ. Мөн Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Хүдэр, Жавхлант,
Заамар сумын 12 иргэнд таван сая төгрөгийн торгууль оногдуулж, 1.90040
төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн байна. Мөн Алтанбулаг, Зүүнбүрэн
сумын найман хүнийг цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/