
Нээлтийн дараа тэмцээнийг зохион байгуулагч Бразилийн шигшээ баг эхний өрсөлдөгч Хорватын багийг 3:1-ийн харьцаатайгаар буулган авлаа.
Энэ ДАШТ-ий анхны гоол Бразилийн хамгаалагч Марселогийн автогоол байсан. Улмаар Бразилчууд довтолгоогоо эрчимжүүлж тоглолтын 29 дэх минутад Нэймар багийнхаа эхний гоолыг оруулсан юм.
70 дахь минутад Хорватын хамгаалагч торгуулийн талбайдаа Бразилийн довтлогч Фрэд дээр бага зэрэг алдаа гаргасан. Гэтэл энэ дэлхийн аваргад ажиллаж буй хамгийн туршлагатай шүүгчдийн нэг Юүчи Нишимура торгуулийн 11 метрийн цохилт заасан юм. Торгуулийн цохилтыг Нэймар амжилттай гүйцэтгэж, хоёр гоолоор дубль хийлээ. Дараа нь 90+1 дэх минутад Бразилийн хагас хамгаалагч Оскар дахин нэг гоол оруулснаар тоглолт өндөрлөлөө.
24tsag.mn