Энэ сарын 12 буюу өчигдөр өдрийн 14:05 цагийн үед Нийслэлийн замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд ХУД-ийн нутаг, Наадамчдын өргөн чөлөө, "Вива сити" хорооллын урд замд 3 автомашин мөргөлдсөн гэсэн дуудлага ирсэний дагуу шуурхай бүрэлдэхүүн 8 минутын дотор хэргийн газарт очсон байна. Тус газар "Toyota Raum" 8525 УБЧ, "Toyota Prius" 1912 УНП, "Hyundai Porter" 3293 УНР автомашинууд мөргөлдөж 3 жолооч, 1 зорчигч гэмтсэн байна. Уг хэргийг Нийслэлийн замын цагдаагийн газар шалгаж байна.


Д.Ундрах /24tsag.mn/