
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээрх хэргийг нэгдүгээр сарын 6-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Т.Дашдэлэгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн тооцож, Эрүүгийн хуулийн 264 дугаар зүйлийн 264.2-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил 5 сар хорих ял оногдуулсан юм. Мөн Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар Ж.Бямбаноровт 7 жил 1 сар, М.Сэргэлэнбаатарт 5 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)