
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар АНУ-д зам тээврийн осолд орсон талаар бид шуурхай мэдээлсэн. Тэгвэл түүний биеийн байдал тааруу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Гэр бүлээрээ тус улсад ажиллаж амьдарч байгаа Г.Занданшатар явган зорчигчийн гарцаар гарч явахдаа цагдаад хөөгдөж байсан хэрэгтний машинд дайруулсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Осолд орсноос хойш ухаан орохгүй байсаар өчигдөр ухаан орж, биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Түүний хөл, гар нь хугарсан толгой нь доргилтын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)