
Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, “Гүнжийн нүд” нууранд хүүхэд живлээ гэсэн дуудлагаар Эрэн хайх аврах салбарын тасгийг гаргахад 10 настай эрэгтэй хүүхэд живж нас барсан байсныг 5 метр орчим гүнээс цогцсыг гарган дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, гэрт нь харах хүнгүйгээр үлдээхгүй байх, гол усны орчим зорчихгүй байхыг анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/