Урд шөнө Бразилд 3:1-ээр хожигдсон нь Хорватын шигшээгийн ДАШТ-д амссан хамгийн том ялагдал болжээ. Тэд өмнө нь таван удаа хожигдохдоо дандаа нэг гоолын зөрүүтэй тоглолтыг өндөрлүүлж байв. Хорватын баг дэлхийд чансаагаараа 125-т бичигдэж байгаад 1998 оны World Cup-ийн дараа гуравт бичигдсэн нь түүхэнд байгаагүй огцом амжилт юм.



