2014 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Нутгийн баруун хагаст бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Хараа, Туул, Тэрэлж голын сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 26-28 градус дулаан байна .
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.