Дэлхийн аварга Испанийн шигшээ баг Нидерландад 5:1 харьцаатайгаар ялагдаж, бут ниргүүлэв. Испанийн шигшээ баг 1963 оноос хойш анх удаа ийм их гоол алдсан байна. Тоглолтын эхний гоолыг 27 минутад Испаничууд оруулсан ч 64 дэхь минутанд Нидеранландын залуу хамгаалагч тооны харьцааг 3:01 болгосноор бүрэн давамгайлж эхэлжээ. Найман минутын дараа багийн ахлагч Икер Касильяс хамгаалагчаас ирсэн бөмбөгийг тогтоох гэж байгаад алдаж, Ван Перси гоол оруулсанаар тооны харьцаа 4:1 болж өөрчлөгдсөн юм. Тоглолтын төгсгөлд Арьен Роббен дахин гоол оруулж, ялагдашгүй гэдгээ харуулав.


