
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд өнгөрсөн онд 15 мянган айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бол энэ ондоо багтаад дахин 5000 мянган айлын орон сууц барина гэж төлөвлөжээ. Дулааны асуудлыг шийдэхээр нийслэлийн төсвөөс 2,2 тэрбум өгрөг гаргахаар болсон байна. Газар шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд 168 айлын хашаа хороог цэгцэлж, шугам, замыг тавиад инженерийн шугам сүлжээг барьсан байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 160 айлыг тохилог орон сууцтай болгосон ажээ. 2018 он хүртэл 20-иод мянган айлыг тохилог орон сууцтай болгохоор төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)