
Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хүн ам цөөн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр, хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч 42 улсын иргэдийг Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчуулахаар болжээ. Үүнд Ази, Номхон далай, Африк, Ойрхи Дорнодын бүс нутгийн улсууд, хөрш ОХУ, БНХАУ болон БНСУ-ын иргэдийг хамааруулахгүй ажээ. Энэхүү визгүй зорчуулах арга хэмжээг хоёр жилийн хугацаанд буюу 2014-2015 онд хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл (3)