
“Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахаар шийдвэрлэжээ. 450 МВт-ын хүчин чадалтай Дулааны V станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих ашиглах засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй концесс олгох уралдаант шалгаруулалтыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд энэхүү төслийг ажил хэрэг болгох шийдвэрийг Засгийн газар энэ хуралдаанаар гаргалаа.
Концессийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан дулааны шугам сүлжээнд холбох, төмөр зам, авто зам бусад барилга байгууламж барих зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахаар болжээ.
Станцыг барьж ашиглахад шаардагдахад газрыг концесс эзэмшигчид олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа.
Төслийн нийт хөрөгө оруулалт 1,2 тэрбум ам.доллар бөгөөд концессийн гэрээний хугацаа 25 жил, барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэх ажээ.
Сэтгэгдэл (1)