Мексикийн шигшээ баг Камеруны багийг 1:0 харьцаатайгаар яллаа. Тоглолтын гоолыг туршлагатай довтлогч О.Пералта оруулсан байна. Мексикийн баг тоглолтын туршид хурдтай, эрч хүчтэй тоглолтоороо өрсөлдөгчөөсөө давуу гэдгээ харуулжээ. Камеруны баг ДАШТ-д тав дараалан хожигдож, Африкийн орнуудаас хамгийн муу үнэлгээг авсан байна. 1927 онд үүсгэн байгуулагдсан Мексикийн шигшээ баг нь чансаагаараа дэлхийд 20-р эрэмбэлэгддэг ажээ.


Сэтгэгдэл (1)