Чилийн баг 1962 оноос хойш анх удаа дэлхийн аваргад нэг тоглолтод гурван гоол оруулжээ. Тоглолтын 2-р үед Чилийн багийн хаалгач К.Браво, Т.Кэйхилл, М.Брешиано нарын дараалсан цохилтуудыг амжилттай хаасны ачаар оноотой үлдсэн гэж хэлж болно. Тоглолтын төгсгөлд Ж.Божесур тооны харьцааг 3:1 болгож чадлаа. Чилийн баг 2013 оны аравдугаар сард Эквадорыг хожиж, дэлхийн аваргын эрхээ авсан юм. Энэ баг 1930 онд дэлхийн аваргад 5-р байрт шалгарсан нь хамгийн дээд үзүүлэлт юм. Харин Австралийн багийн хувьд 2006 онд эхний 16-д шалгарч байв.

