Германы домогт тамирчин Франц Беккенбауэрыг ёс зүйн зөрчил гаргасан гэж Fifa үзжээ. Тэрээр 2018 онд Орос, 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд багтаж байсан юм. “Sunday Times” сонинд нийтлэгдсэн эрэн сурвалжлах материалд Францыг 2022 онд дэлхийн аваргыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн тухай дурджээ. Тиймээс түүнд 90 хоногийн хориг тавихаар шийдвэрлээд байна. Франц Беккенбауэр нь 1974 оны дэлхийн аваргад Баруун Германы багийг ахлаж, ялалтанд хүргэсэн бөгөөд 16 жилийн дараа цомын эзэн Италийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл (1)