
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун болон говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар сэрүүсч 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 градус дулаан байна .