Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бразилийн гялалзаж буй ”од” Неймарын тухай 24 баримт

2014-6-15
0
ЖИРГЭХ

article-2605338-1D219E1400000578-762_636x382    Бразилийн гялалзаж буй од, Рональдо, Рональдиног залгамжлах дараагийн хөлбөмбөгч хэмээн яригдаж байгаа Неймарын тухай 24 баримтыг хүргэж байна.

1.    Өдгөө 22 настай түүний бүтэн нэрийг Неймар да Силва Сантос Жуниор гэдэг.

2.    Неймар хөлбөмбөгчний гэр бүлд төрсөн. Түүний аав орон нутгийн нэгэн клубт Неймар Да Сильва нэрээр тоглодог байжээ.

3.    Түүний авьяасыг эцэг Неймар олж нээсэн гэдэг. Тэрээр “Гурван настай байхдаа бөмбөг хөөгөөд явж байсныг нь санадаг. Жаахан мэдээ ороод дөрөв, таван насандаа бусад хүүхдүүдээс нэг л өөр байсан. Тиймээс би хөлбөмбөгийн клубт өгч замналыг нь эхлүүлэхээр шийдсэн. Би түүнийг заавал хөлбөмбөгчин бол гэж ятгаагүй шүү дээ. Өөрөө үүндээ их дуртай байсан” хэмээн дурсчээ.

4.    Түүний анхны баг Бразилийн сонирхогчийн лигт тоглодог  Португеса Сантиста юм. Энэ багт хөлбөмбөгийн цагаан толгойг заалгаж эхлэхдээ Неймар ердөө найман настай байв.

5.    Неймар 2003 оноос Бразилийн тэргүүн лигт тоглодог “Сантос” клубын идэрчүүдийн багт элссэн юм.
article-2605338-1D219E1400000578-762_636x382
6.    Тэрээр идэрчүүдийн багт байхдаа буюу 15 насандаа гэр бүлээ аваад явчих хэмжээний мөнгөн орлого олж эхэлсэн.

7.    Неймар  2009 онд буюу 18 насандаа Сантостай мэргэжлийн гэрээ байгуулсан. Түүнийг мэргэжлийн гэрээ байгуулахад Пеле, Роберто Карлос, Кафу, Пепе нар өөрийн биеэр очиж баяр хүргэж байв.

8.    Сантостай гэрээ байгуулахаас урьд Реал Мадрид тэднээс өрсөх гэж байсан гэдэг. Реалын спортын мэргэжилтнүүд түүний гэрт очин ятгаж, гэрээнд гарын үсэг зуруулах гэж хичээж байв. Гэвч Сантосчууд санал болгосон үнэ дээрээ 10 саяыг нэм гэсэн санал тавьснаар Реал арга буюу нутаг буцжээ.

9.    Неймар анхныхаа улиралд 48 тоглолтод оролцон 14 гоол оруулсан юм.

10.    Хөлбөмбөг сонирхогчид түүний тааварлахын аргагүй тоглолт, бөмбөгний төлөөх тэмцэл, бөмбөг эзэмших чадварыг биширдэг.

11.    2010 оны улиралд тэрээр 60 тоглолтод 42 гоол оруулсан. Энэ улиралд тэрээр Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгчний шагналд нэр дэвшин гуравдугаар байранд орсон билээ. Дөнгөж 19 настай тамирчны хувьд энэ бол гайхалтай амжилт байсан нь тодорхой.

12.    Реал Мадрид, Манчестер Юнайтед, Челси, Ювентус зэрэг дэлхийд алдартай багууд түүнд санал тавьж байжээ.

13.    Түүнийг алдарт Месситэй харьцуулдаг. Харин тэрээр Мессигийн тухайд "Месси бол миний тоглолтыг нь үзэж байсан хамгийн шилдэг хөлбөмбөгч. Би түүнтэй ойролцоо тоглодог нэг ч хүнийг олж хараагүй. Би Мессиг үхэн үхтлээ хамгаалах болно. Лио бол "Барселона"-гийн асуудал биш. Тэр бол бидний асуудлыг шийдвэрлэдэг гол хүн билээ" гэжээ.
article-2605338-1D219E1400000578-762_636x382
14.    Нэр алдарт хүрэхийн хэрээр түүнийг оддын өвчин тойрч гарсангүй. Найз охиноо зодсон хэрэгт буруутгагдаад байсан ч тэр нь нотлогдоогүй.

15.    Тэрээр одоо Бразилийн савангийн дуурийн од Бруна Маркезинтай үерхэж байгаа.

16.    Олон нийт түүнийг Рональду шиг болж байна гэж шүүмжилдэг ч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Неймар  энэ талаар “Миний насны залуус амжилтанд хүрэхээрээ яадгыг би мэдэхгүй. Гэхдээ надад их зан гаргаж, зунгаацаж цэнгэх зав байхгүй. Би дараагийн амжилтандаа хүрэхийн тулд хичээж байгаа. Хэрвээ би бүх мөрөөдлөө биелүүлчихвэл зугаацаж болно шүү дээ” гэжээ.

17.    Бразилийн хэвлэлийнхэн түүнийг хөлбөмбөгийн Жастин Бибер хэмээн нэрлэх дуртай.

18.    Неймар “Сантос”-ын идэрчүүдийн багт зургаан жил, мэргэжлийн багт есөн жилийг үдсэн.

19.    Тэрээр Бразилийн лигийн шилдэг тоглогч 2011 он, Өмнөд Америкийн шилдэг хөлбөмбөгч 2011 , 2012  зэрэг шилдэг гэсэн тодотголтой зургаан шагнал хүртэж байжээ.

20.    Өнгөрсөн онд 50 сая ам.доллараар Каталоны багт хүч нэмсэн.
article-2605338-1D219E1400000578-762_636x382
21.    Неймар 2010 оноос  Бразилын шигшээ багт дуудагдсан. Тэрээр шигшээ багийнхаа төлөө 20 гаруй гоол оруулаад байна.

22.    Хэдхэн хоногийн өмнө Неймар ДАШТ-ий анхны тоглолтондоо оролцсон бөгөөд  энэ тоглолтонд дубль хийж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм.

23.    Тэрээр энэ ДАШТ-д 10 дугаартай тоглож байгаа.

24.    Тэр ердөө 22-хон настай ч бүхэл бүтэн улсынхаа өмнө, бас дэлхийн өнцөг булан бүрт суугаа хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө дэлхийн аваргын цомыг авчрах хүндхэн үүрэг даалгаврыг хүлээгээд буй.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Марадонна: Мессид шагнал өгч доромжиллоо
CNN агентлагаас зарласан Бразиль 2014-ийн бэлгэдлийн шигшээ
Германчууд дэлхийн аваргуудаа сүр дуулиантай угтаж авчээ
Бразилын дасгалжуулагч Сколари ажлаа өгчээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Неймар намтар (202.9.43.181)
    Неймар мундаг юмаа.
    2017 оны 01 сарын 22 | Хариулах
  • Э.Эрхэмбаяр (202.9.40.250)
    Неймар мундаг 2017 алтан ballon d ior заавал авна
    2016 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (182.160.43.62)
    mundag shuu amjilt
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
  • unshigch (182.160.41.71)
    Zaluuhan hul bumbugchid bajar hurgej amjilt husie.Olni baharhal bolj baigaad bajartai baina.
    2014 оны 06 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    5 цаг 15 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    5 цаг 22 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    5 цаг 25 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    5 цаг 29 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    7 цаг 26 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    8 цаг 23 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    23 цаг 23 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Өчигдөр 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Өчигдөр 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Өчигдөр 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК