
Булаагч одтой, шар морь өдөр
Аргын тооллын: 2014.6.16, Даваа гараг
Наран ургах шингэх: 05.06-20.54
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал \"Сайн нөхөртэй учирах\" хэмээх сайн.