Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Мэдээлэл холбооны сүлжээ” компанийг МХЕГ-аас шүүхэд өгнө

2014-6-16
0
ЖИРГЭХ

olloo_mn_1402881116_shuuh    “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн 2012-2013 оны санхүүд хийсэн шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Тус компани мэдээлэл, холбооны зах зээлд үйлчилгээ үзүүлэгч компани, сүлжээ ашиглагч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сүлжээ болон сүлжээний дэд бүтцийг адил тэгш нөхцөлтэй ашиглуулах, хэвийн ажиллагааг хангах, ашиглалт үйлчилгээ, нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх чиглэлээр ажилладаг. 21 аймаг, 227 сумыг хамарсан 11242 км шилэн кабелийн сүлжээг эзэмшдэг юм.

2009 онд энэ компанид шалгалт хийж 91 сая төгрөгийн зөрчил, акт тогтоосноос таван сая төгрөгийн хоёр актыг өнөөг хүртэл барагдуулаагүй нь илэрсэн байна. Иймээс энэ асуудлаар шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэсэн саналыг зөвлөлийн гишүүд гаргалаа.

Энэ удаагийн шалгалтаар багагүй зөрчил илэрлээ. Тодруулбал тухайн үед  гүйцэтгэх захирал байсан С.Адьяасүрэн 2012 онд тушаал гарган Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/ болон Хяналтын зөвлөлийн найман гишүүнд 24 сая төгрөгийн үр дүнгийн шагнал, нэг хүнд орон сууцны дэмжлэг үзүүлжээ.  

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай хуулийг зөрчсөн энэ үйлдэлд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж,  цаашид төрийн өмчит компани бүр ТУЗ-тэй байх нь зүйтэй эсэхийг ч хөндлөө.  

Компани ажилчдынхаа амралт, сувилалын газрын барилгын ажлыг Төв аймгийн Баянчандмань суманд 2012 онд эхлүүлсэн. “НАЗУ констракшн” компани 594 сая төгрөгөөр барих тендерт шалгарч ажлаа эхлэн 416 сая төгрөгийн санхүүжилт авсан ч гэрээгээ удаа дараа сунгасаар өнгөрсөн оны гуравдугаар сард хүлээлгэн өгчээ. Гэхдээ дутуу хийгдсэн ажилд 14 сая төгрөг шилжүүлэн авсан нь шалгалтаар илэрлээ.

“Мэдээлэл холбоо сүлжээ” компанийн удирдлага харилцагч байгууллагууддаа шинэ жилийн мэндчилгээ, бэлэг хэмээн 26 сая төгрөгийн үнэ бүхий ном, аяга, тор зэргийг, 100 орчим байгууллага, тэдгээрийн дарга, орлогч, нябо нарт бэлэг, мэндчилгээ, урилга хэвлүүлэн хүргүүлжээ.    

Ажилтнууддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны болон бусад зээл олгуулахаар тохирч “Голомт” банкинд  гурван тэрбум төгрөгийг жилийн хугацаанд сарын нэг хувийн хүүтэй хадгалуулахдаа ТУЗ-өөсөө шийдвэр гаргуулаагүй. Нэр бүхий компаниар санхүү, нягтлан бодох бүртгэлийн программаа хийлгэхийн тулд багагүй хөрөнгө зарсан ч зарим аймаг нь данс, бүртгэлээ гараар хийсэн хэвээр байгаа зөрчил ч илэрсэн байна. Компанийн аймаг, дүүрэг дэх салбаруудад ч цөөнгүй зөрчил илэрснийг тогтоосон хугацаанд арилгахыг улсын байцаагчид үүрэг болгож, 136 сая төгрөгийн торгууль тавьжээ.     

“Мобиком”, “Жемнэт”, “Скайнетворкс” компани болон “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн сүлжээтэй “Мэдээлэл холбоо сүлжээ”-нийх давхцдаг. Үүнээс болж  гадаадын зээл, тусламжаар хийгдсэн хөрөнгө оруулалтын өгөөж буурч, төрийн өмчийн сүлжээ үнэгүйдэх, орлогоо бусдад алдах, улмаар зээлээ эргэн төлөх боломж муудах,  эцэстээ ойрын жилд алдагдалтай ажиллах нь гэж улсын байцаагчид үзэж байна.  

Сангийн яам, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээгээр гадаадын урт хугацаат зээлийн үлдэгдэл болох 50 тэрбум төгрөгийг 2040 он гэхэд төлж дуусгах юм.

2012 оны 10 дугаар сард ажлаа хүлээн авсан шинэ удирдлагууд нь зардлаа танаж хэмнэлтийн горимд шилжих зэргээр хүчин чармайлт гаргасан нь үр дүнгээ өгч байна. Сүүлийн хоёр жилд 2,7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, төлөвлөгөөгөө 70 хүртэл хувиар давуулж биелүүлэн төсөвт багагүй орлого оруулжээ.

Шалгалтын дүнг Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Төрийн өмчийн хороо зэрэг холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас үзлээ.

Мөн хурлаар мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, Хавдар судлалын үндэсний төвийн санхүүд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэг өглөө.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ийм л байна (66.102.6.66)
    Баярхүүгийн нууц намтар: Хятад руу хулгайгаар 400 машин гаргав. Дорнод хилийн харуулын дарга нарыг хахуулдан машин гаргах өдрөө хилийн эргүүл хилчдийг казармд нь байлгадаг мэх хэрэглэв. Сүүний үйлдвэрийн даргын орон тоог хахуулдаж авав. Сүүний үйлдвэрээс нийтдээ 600 сая төгрөг хувьдаа хулгайлав. Хулгайлсан мөнгөөрөө туйлж Хөнгөн бетөн компаний хувьцааг цуглуулав. Бас дээр нь тасаглаж энд тэнд очиш садарч самуурч согтон онгиров. Хөнгөн бетоны гол хувьцаа эзэмшигч Нэмэхбаатарын хувьцааг Хөрөнгийн биржийнхтэй хуйвалдан асар бага үнээр өөр дээрээ шилжүүлэв. Хулгай нь илэрч шоронд орохоосоо айсан Баярхүү нэмэхбаатарт хувьцааг нь буцааж өг гэж Дээд шүүх айлдав. 250 ***** компаний нэр дээрээ оруулж тус бүр 250 х 1000 =250000 доллар олов. Ажлын гэрийн цэвэрлэгчдийнхээ насанд хүрээгүй охидийг жирэмслүүлж мөнгө төлж зугтав. Зан төлөвийн онцлог: Үргэлж худал ярьна, хулгайч, хэрүүлч, мөнгө гуйж шарвалзагч, хуурамч, *****, маш олон хүнээс байр барина гэж мөнгийг нь залилан авж хувьдаа үрэв. Худалч хулхи гэдэг алдартай хулгайч луйварчин гэдэг цолтой ***** зуйдан гавьятай ийм нэг ертөнцийн худалчдын төлөөлөгч бусдын хөлөлмөрыг сорж хульхидаж худалдаж амьдрах дуртай хөгшин төгцөг байнаа.
    2014 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    4 цаг 16 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    4 цаг 22 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    4 цаг 25 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    4 цаг 30 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    6 цаг 27 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    7 цаг 23 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    22 цаг 23 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    23 цаг 16 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    23 цаг 19 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    23 цаг 22 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    23 цаг 27 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Өчигдөр 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Өчигдөр 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Өчигдөр 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК