2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий F хэсэгт өрсөлдөж буй дэлхийн хоёр удаагийн аварга Аргентин Босни Герцеговин улсын шигшээ багууд тогложээ. Энэ тоглолтод шилдэг хөлбөмбөгч Лионель Месси тэргүүтэй Аргентин ДАШТ-д анх удаа оролцож буй Босни Герцеговины шигшээг 2:1-ийн харьцаатай хожсон байна. Тоглолтын 2 минут 8 скеундэд Сеад Колисинак гоол оруулжээ. Энэ нь түүхэнд хамгийн хурдан хугацаанд гоол оруулсан тохиолдол болж, Аргентинийг сандаргаж байсан ч Боснийн багийн мөрөөдөл талаар өнгөрөв. Тоглолтын эхний хэдэн минутанд багууд ширүүн өрсөлдөж байсан ч 65 минутанд Аргентин хожих нь тодорхой болжээ. Леонил Месси ийнхүү найман жилийн дараа дэлхийн аваргад гоол оруулж байна. Аргентины шигшээ багийн ахлагч тэрээр энэхүү тоглолтыг гайхалтай эхлэл байлаа хэмээн онцолжээ.

