Франц, Гондурас улсуудын шигшээ багийн тоглолт 3:0 харьцаатайгаар өндөрлөжээ. Францын шилдэг довтлогч Карим Бензема хоёр дараалан гоол оруулж, багаа ялалтад хүргэлээ. Гондурасын шигшээ багийн Палашиос торгуулийн шугам дотор алдаа гаргаж, 11 метрийн торгууль цохилт гүйцэтгэхээр болсон юм. Цохилтыг Бензами ч алдаагүй гүцэтгэж, Францын баг өрсөлдөгчөө бут ниргэсэн байна. Францын шигшээ 12 жилийн түүхэнд анх удаа эхний тоглолтод ийм амжилт гаргасан ажээ.








Сэтгэгдэл (1)